АН-ын бүлэг ажлын хэсэг байгуулжээ
2017-08-25

 

УИХ дахь Ардчилсан намын бүлэг  өчигдөр  ээлжит бусаар хуралдаж,  Засгийн газрыг огцруулах бичиг өргөн барьсан талаархи мэдээлэл, есдүгээр сарын 08-11-нд Өмнөговь аймагт болох Ардчилсан намын говийн бүсийн чуулганы асуудлыг хэлэлцжээ.

 

УИХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий гишүүд Засгийн газрыг огцруулах бичиг өргөн барьсантай холбоотой мэдээллийг сонссон байна. Уг  асуудлыг судалж үзэх, санал дүгнэлт боловсруулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Л.Болдоор ахлуулан байгууллаа гэж УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ажлын албанаас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ХАМТРАХ ГЭЭД АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛААД БАЙГАА ЮМ УУ ККК
2017-08-25