АНУ-д үер бууж, 2000 гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлжээ
2017-08-28

АНУ-ын Хьюстон хотноо их хэмжээний аадар бороо орсны улмаас үерт автсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. Аврагчид  гамшгийн бүсэд амьдарч буй 2000 гаруй иргэнийг яаралтай нүүлгэн шилжүүлсэн байна.

 

 

Мөн олон мянган иргэн аюулгүй байдлын үүднээс хотоо орхин гарцгааж буй гэнэ. Үерийн улмаас нийтийн тээврийн үйлчилгээ зогсоход хүрсэн талаар Шерифийн албаны дарга Дрилли Колман хэлжээ.

 

Техас мужийн захирагч Грег Абботт байгалийн гамшгийн уршгаар хэдэн хүн амиа алдсан эсэхийг нарийн тогтоогоогүй байгаа талаар сэтгүүлчдэд  мэдэгдэв. Техас мужийг өнгөрөгч амралтын өдөр “Харви” нэртэй хар салхи дайран өнгөрсөн билээ.

 

Үндэсний Цаг уурын хүрээлэн “Өмнө нь болж байгаагүй бороо орсон” хэмээн мэдээлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Торнадо хар салхи биш үү ккккк
2017-08-28