Пхеньяны пуужингийн туршилт амжилтгүй болжээ
2017-08-28

Хойд Солонгос улс энэ амралтын өдөр  баллистик пуужингийн туршилт хийсэн билээ. Тус улс Канвондо мужид баллистик пуужингийн ээлжит пуужингийн туршилтаа хийсэн аж. Пхеньян нийт ойрын зайн тусгалтай гурван ширхэг пуужин харважээ. Нийт гурван пуужингийн нэг нь хөөрсөн даруйдаа дэлбэрсэн бол үлдсэн хоёр нь байндаа хүрч чадалгүй Японы Тэнгист унасан байна.

 

 

“Пхеньяны пуужингийн туршилт амжилтгүй болсон” хэмээн Өмнөд Солонгосын Жанжин штабаас мэдэгдсэн бол уг мэдээллийг Пентагон баталжээ. Пентагон “Хойд Солонгос олон улсыг айлгах зорилгоор баллистик пуужингийн туршилт хийлээ. Гэхдээ уг туршилт тэдний төлөвлөгөөнөөс эсрэгээрээ болсон” гэж мэдэгдсэн байна.

 

Пхеньян өнгөрөгч бямба гаригт 6.49 цагийн орчимд эхний пуужинг харвасан байна. Харин таван цагийн дараа хоёр болон гурав  дахь пуужинг харвасан бөгөөд эдгээр пуужингууд 250 км орчим ниссэн байна. Одоогоор дээрх пуужингууд ямар төрлийн пуужингууд болохыг хараахан тогтоогоогүй байгаа талаар Сөүлээс мэдээллээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин