Гялгар уут хэрэглэвэл ял авна
2017-08-28

Кени улсын эрх баригчид иргэдээ гялгар уут хэрэглэхийг хориглосон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

“Уг хууль өнөөдрөөс эхлэн орон даяар хэрэгжиж эхэлсэн” хэмээн тус улсын Байгаль орчны яамнаас уламжлав.

 

Хэрвээ гялгар уут хэрэглэсэн, борлуулсан аж ахуйн нэгж, иргэн 38 мянган ам.доллароор торгуулахаас гадна дөрвөн жил хүртэлх ялаар шийтгүүлэх гэнэ.

 

Гялгар уут байгаль орчинг ноцтой хордуулж буй учир дээрх шийдвэрийг Засгийн газар гаргасан байна.  Гялгар уут хэрэглэхийг хориглосноос болж 80 мянган иргэн ажилгүй болжээ.

 

Засгийн газар энэ оны хоёрдугаар сараас гялгар уутнаас татгалзах зургаан сарын аянг зарласан бөгөөд уг аян өчигдрөөр дуусгавар болгосон байна.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин