У.Хүрэлсүх: Би намын даргын сонгуульд итгэл төгс өрсөлдөнө
2017-08-28

 

Шадар сайд У.Хүрэлсүхийг тойрсон асуудал үргэлжилж байна. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын захиалгаар Шадар сайдыг тагнасан гэх нөхцөл байдал өөрчлөгдөж, одоо У.Хүрэлсүх өөрийгөө тагнаж, чагнасан хэрэгт ороод буй. Төрийн эрхийг хууль бусаар авах гэмт хэрэг үйлдсэн учраас яллагдагчаар татах саналыг АТГ-аас прокурорын байгууллагад хүргүүлсэн.

 

Эл асуудлаас үүдэн тэрбээр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай хамтран ажиллах боломжгүй боллоо хэмээн Шадар сайдын албанаас чөлөөлөгдөх хүсэлтээ энэ сарын 17-нд гарсан. Гэвч энэ асуудлыг өнөөг хүртэл шийдэгдээгүй байна. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ асуудлаар Ерөнхийлөгчид бичиг илгээж, зөвшилцөхийг хүссэн аж. Харин Ерөнхийлөгч түүний саналыг буцааж, шаардлагатай баримт материалыг бүрэн ирүүлсэн тохиолдолд зөвшилцөнө гэх хариуг өнөөдөр өглөө. Гэхдээ У.Хүрэлсүхийн чөлөөлөгдөх хүсэлт Ерөнхийлөгчид хамаатай юу, Ерөнхий сайд танхимын нэг сайдынхаа хүсэлтийг шийдвэрлэх эрх мэдэлгүй юу гэх асуулт байна. Ямартай ч энэ асуудал дахин багагүй хугацаанд сунжрах нь тодорхой боллоо.

 

МАН-ын их хурал ирэх сард болох сураг бий. Тодорхой товгүй ч энэ хурлаар МАН-ын дарга М.Энхболдод хариуцлага тооцох асуудал яригдана. Харин түүний суудалд хэн залрах вэ. Энэ суудлын төлөөх тэмцэл өнөө ч үргэлжилж байна. Намын дарга нь Ерөнхий сайд болдог жамаас хазаасан М.Энхболд өөрийн хүн болох Ж.Эрдэнэбатаа зүтгүүлэх нь мэдээж. Харин нөгөө талд У.Хүрэлсүх гэх хүчтэй өрсөлдөгч бий. Шадар сайд У.Хүрэлсүх “Өнөөдөр” сонинд өгсөн ярилцлагадаа “Тийм ээ, би намын даргын сонгуульд итгэл төгс өрсөлдөнө. Ардын нам бол ард түмний нам болохоос олигарх цөөнхийн өмч байж болохгүй” хэмээн МАН-ын даргын суудлын төлөөх өрсөлдөөний гадна үлдэхгүйгээ зарлалаа. Мөн тэрбээр намынхаа өөрчлөлт шинэчлэлтийг монголчуудтай хамтдаа хийж, тэмцэнэ хэмээн ард түмний дэмжлэгийг авна гэдгээ ч хэлжээ.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
ЗОЧИН:
Чамайг дэмжих хүн маш олон байгаа шүү. амжилт хүсее.
2017-08-31
Иргэн:
Хүрэлсүх гэж хутган үймүүлэгч, луйварчин, мжруйтай тоглоомчин их итгэл төгс өрсөлдөх болж байна?! Бид итгэл төгс чамайг сонгохгүй ээ?!
2017-08-29
mm:
жензод хулхидуулсан байна. муу муужгай
2017-08-28
Иргэн:
Хурэлсух итгэл тогс байгаа бол бид Хурэлсухийг итгэл тогс дэмжихгуй ээ?!
2017-08-28
zochin:
Demjihgui
2017-08-28
Зочин:
Хүрэлсүхийг дэмжиж байнаа
2017-08-28
зочин:
за дөө, эд нар данадаа Ард түмний нэрийг барьж нэг л их Шударга царай гаргасан цаанаа бол ямагт өөрснийхөө Эрх ашиг, Албан тушаалийн төлөөл тэмцэл явуулж байгаа шүү дээ, Эд Ард иргэд ээ боддог гэж үү,Э
2017-08-28
Зочин:
Хүрэлсүхийг хувь хүнийх нь хувьд дэмжиж байна. Гэхдээ Багабандийн гар хөл болоод байгаа юм биш байгаа даа гэж санаа зовинож байна. Өөрийн итгэл үнэмшилээр эхлэсэн шинэчлэлдээ тууштай байгаарай гэж зөвлөх байна. Багабанди бол жинхэнэ хогийн хар муужгай шүү. Тэр нөхөр Хүрэлсүхэд сайндаа ч биш, улс орон нам төрөө бодсондоо ч биш өөрийн хамсаатан , Отгонбилэгтэй хавсран Эрдэнэтийн хөрөнгийг зувчуулах их хэргийнх нь хамсаатан авилгал хээл хахууль, офшоор, садар самуун хамаг бузар муу муухай бүхний үүр уурхай болсон С.Баярынхаа орогнох орон зайг л хайж байгаа хүн. Иймэрхүү улс төрийн хорт могойноос хол байгаарай даа. МАХН-ыг 2 хуваах , Энхбаярыг яргалах бүх зүйлийг Багабанди муу НААХУУ хувийн атгаг санаа, өш хонзонгоор хийсэн хүн. Хүрэлсүхэд амжилт хүсье.
2017-08-28
бат:
энэ намд эрс шинэчлэл хэрэгтэй харагдана, эс бөгөөс ялагдана.дүрэм, журам гэж нэг юм бий. Намын дарга ЕС байх- дүрэм бол дүрэм шүү дээ. зөрчиж үл болно
2017-08-28
Зочин:
Дүрэм журмаараа явах ёстой доо.Шууд засгийг унагана гэдэг боломгүй.Эхлээд намын даргадаа өрсөлдөөд үз хүү минь. Ялчих юм бол шууд л ерөнхий сайд болно шд.Тэрнээс айгаад шууд засгийг унагана гээд гоомоо юм хийгээд байх юм. Намын дарга дээрээ унавал харин засгаа хөмрөнө гээд явахгүй юу даа.Залуу гэнэн байна даа
2017-08-28
ZOCHIN:
Ene zasgiin gazriig unagaj yasan ch bolohgui,Ter 60 terbumtan Sandui M.Enkhbold metiig namaasaa zailuul.Harin Hurelsuh bol yeruhgii said hiih chadvargui hun shdee.Namiin dotorh hagarlaa namiin gishuunchleliin asuudlaaraa shiideh heregtei.Ene zasgiin gazar bas ch gej bolomjiin ajillasan gej oilgoj bgaa.Ter kontsessiin geree mereegii ni ih hural bitgii batal.
2017-08-28
ZOCHIN:
Ene zasgiin gazriig unagaj yasan ch bolohgui,Ter 60 terbumtan Sandui M.Enkhbold metiig namaasaa zailuul.Harin Hurelsuh bol yeruhgii said hiih chadvargui hun shdee.Namiin dotorh hagarlaa namiin gishuunchleliin asuudlaaraa shiideh heregtei.Ene zasgiin gazar bas ch gej bolomjiin ajillasan gej oilgoj bgaa.Ter kontsessiin geree mereegii ni ih hural bitgii batal.
2017-08-28
Zika:
Mongol yalna, Khurelsuh yalna, Ard tumen togluulna. Hero Baatar l bugdiig shiidne shuu dee.
2017-08-28
Зочин:
Хүрэлсүхийн дүү биз дээ чи
2017-08-28
Вачир:
Энэ Хүрэлсүх гэдэг хүн үнэхээр овилгогүй хүн юмаа Ийм хүн Засаг төрийг удирдана гэдэг хэцүүл санагдаж байна шүү
2017-08-28
Зочин:
Shalchignah shaardlagagui. Namiin darga bolohod uhaan chini hurehgui.
2017-08-28
Зочин:
F U C K шүү. Топороо. Чам шиг урвагч намын даргад өрсөлдөнө гэнэ үү.Чи нөгөө намд ажиллаж байхад намын мянга мянган дэмжигч, гишүүд тэгээд юуны төлөө ажилласан болж байна.
2017-08-28
зочин:
Энэ улс төрч биш ээ цэргийн нь л хүн намын дарга болоход мэдлэг чадвар, буурь бүх юм дутна. Эн х хүн намыг хагалж МАН ,МАХН болгосон шүү дээ тэгээд зугтаасан, одоо МАН хаширах болоогүй юу.Маш овилгогүй зодолдоно, толгойгоо цагаан даавуугаар боогоод залуучуудыг босгоно гэж ярина. Тун овилгогүй этгээд намын дарга болвол цэргийн эргэлт ч хийнэ гэж дайрч магадгүй. Яг ямар үзэлтэй нь тодорхойгүй. Яөж ч мэднэ дээ
2017-08-28
Зочин:
ёстой эр хүн шиг хэлжээ
2017-08-28
Очир:
Хүрэлсүхээс өөр энэ намыг аврах хоншоор одоозондоо алга даа!
2017-08-28
Зочин:
Хүрэлсүхийн дүү биз дээ чи
Зочин:
ҮНЭХЭЭР САЙХАН ЯРИА БАЙНА...АМЖИЛТ
2017-08-28
Монгол:
М.Энхболд юуг ч өөрчлөхгүй, ярьж сурснаараа ярьсаар юу ч хийхгүй, МАН бахь байдгаараа, шинэчлэгдэхгүй, хор найруулж төрийн эрх булаацалдсан, ард түмнээ, улс орноо хөгжүүлэхийн төлөө ажллахгүй хэвээр байх болно. Одоогийн байдлаар Хүрэлсүхээс өөр сонголт байхгүй байгаа юм биш үү. Зоригтой өөрчлөх цаг болсон.МАН шинэчлэгдэх нийгэм, улс төрийн нөхцөл, хэрэгцээ шаардлага бүрэн бүрдсэн
2017-08-28
МОНГОЛ:
60 ТЭРБУМ БОЛ ХҮРЭЛСҮХИЙН ХУВЬД ЗҮГЭЭР Л СЭДЭВ. 60 ТЭРБУМДАА ХҮРЭЛСҮХ ӨӨРӨӨ ХУТГАЛДСАН СУРАГ, НОТОЛГОО ОДОО ГАРЧ ИРНЭ ГЭНЭ ШҮҮ.
2017-08-28
МОНГОЛ:
За даа энэ Хүрэлсүх гэдэг хүү МАН-д юу хийж бүтээсэн бэ гэдгийг жагсааж үзэх гэтэл сайнаасаа саар нь их юм. МАХН байхад Н.Энхбаярын өвөр уруу өшиглөж намаа хоёр хувааж сонгуульд өвдөг сөхрүүлж байсан байна. Дараа нь УИХ-ын гишүүн болчихоод чуулганы танхимд хүн зодож тогтох байж суух газаргүй болох үедээ ажлаа өгч шударга хүний зан гаргаж ажлаа хаяж байсан байх юм. Өө нээрээ бас Шадар сайд байх даа ч хээл хахуулийн хэрэгт холбогдоод амжиж. Ажилгүй байхад нь өнгөрсөн жил дахиад л Шадар сайд болгосон. 2017 оны сонгуульд эсрэг намтай хуйвалдаж намын даргаа унагаасан гэх яриа яваад байдаг. Хамсаатан нь ч өөрийг нь илчлээд байхад үгүй гээд байгаа. Оргүй хоосон үйл хэрэг гэж байдаггүй байхаа. Гэтэл өнөөдөр тохой нийлүүлэн сууж, мөр түшилцэн ажиллаж байгаа Ерөнхий сайдаа унагана гэнэ. ХҮРЭЛСҮХ ХЭРВЭЭ НАМЫН ДАРГА БОЛЧИХВОЛ ХЭН ХҮССЭНД НЬ БЯЛУУ ХУВААЖ ӨГНӨ ГЭЖ СЭРҮҮН ЗҮҮДЛЭЭГҮЙ БАЙЛТАА. ДЭМЖИЖ ХАМТАРЧ АЖИЛЛАСАН БОЛГОНОО ҮГЭНД НЬ ОРООГҮЙ БОЛ ДУУДАЖ ИРЭЭД ЗОДООД СУУХ УУ ЭНЭ ХҮН. ИНГЭЖ ТӨРИЙН ЖОЛО
2017-08-28
Зочин:
Гурван тулгуурт шинэ эргэлтийн бодлого зориг эс хүрвээс ухаан үл хүрнэ уриа 60 тэрбумын дэргэд лидер юм аа
2017-08-28
МОНГОЛ:
60 ТЭРБУМ БОЛ ХҮРЭЛСҮХИЙН ХУВЬД ЗҮГЭЭР Л СЭДЭВ. 60 ТЭРБУМДАА ХҮРЭЛСҮХ ӨӨРӨӨ ХУТГАЛДСАН СУРАГ, НОТОЛГОО ОДОО ГАРЧ ИРНЭ ГЭНЭ ШҮҮ.