МАН, АН-ын бүлгүүд хуралдана
2017-08-28

 

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр 15.00 цагт хуралдах товтой байна. Харин үүний дараа АН-ын бүлэг хуралдах юм байна. Намын бүлгүүд Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэнэ.

 

МАН-ын бүлгийн 30 гишүүн Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах бичгийг өнгөрсөн долоо хоногт УИХ-д хүргүүлсэн. Гишүүдийн саналыг УИХ 14 хоногийн хугацаанд хэлэлцэн шийдвэрлэх ёстой. Эхлээд намын бүлгүүд хуралдаж, санал дүгнэлтээ гаргана. Энэхүү саналыг УИХ дахь Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж, дүгнэлт гаргана. Байнгын хороо санал дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, хэлэлцүүлэх юм.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин