Тусгай хамгаалалттай газруудад автомашин хүлээлгэн өглөө
2017-08-28

Улсын тусгай хамгаалалттай газруудад 15 Ланд Крузер маркийн автомашиныг хүлээлгэн өглөө. Тус ёслолын үйл ажиллагаанд БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Хөгжлийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга Кристиан Гласс, Германы Сэргээн босголт, зээлийн банкны төлөөлөл болон бусад албаны хүмүүс оролцлоо.

 

Гэрэл зургуудыг MPA.MN

 

Монгол Улсын Засгийн Газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын  буцалтгүй тусламжийн хэлэлцээрийн хүрээнд энэхүү парк шинэчлэлтийг хийж байна. Манай орны тусгай хамгаалалттай газар болох Отгонтэнгэр, Хан Хэнтий, Улаан тайга, Дорнод Монгол, Зэд-Хантай, Бүтээлийн нурууны ДЦГ-ууд, Горхи-Тэрэлж, Онон-Балж, Орхоны Хөндий, Тарвагатай нуруу, Хангайн нуруу, Хустай нурууны байгалийн цогцолбор зэрэг 11 газрын хамгаалалтын захиргаанд  машиныг олгов. Мөн тусгай хамгаалалттай газруудын байгаль хамгаалагч нарт 610 ширхэг өвөл, зуны дүрэмт хувцас бэлэглэлээ.

 

 

Энэхүү тусламж нь “Манай орны хувьд байгалийн өвөрмөц тогтоцтой Дархан цаазат газруудад хүрч ажиллах, ямар нэгэн хууль бус үйлдлийг цаг алдалгүй таслан зогсооход гүн туслалцаа үзүүлнэ” гэж БОАЖ-ын сайд Д.Оюунхорол хэлэв.

 

Германы Засгийн газар тус төсөлд ихэд ач холбогдол өгч байгаа ба хамтран ажиллаж буй Монгол Улсын Байгаль орчин, аялал жуучлалын яаманд талархаж буйгаа  ХБНГУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Хөгжлийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга Кристиан Гласс илэрхийллээ.  

 

Төслийн хоёр дахь шат биологийн олон янз байдлыг хадгалан хамгаалахад чиглэгдэх бөгөөд Герман улс дахин 25 сая еврогийн хөрөнгө гаргах аж.

 

Б.Мөнхбаатар 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ene oyunkhorol mashinyg ni 69 -uur soliji medne shuu ,
2017-08-28