Жолооны үнэмлэхийг 10 дугаар сараас хэвлэж магадгүй
2017-08-28

 

Жолооны үнэмлэхний хэвлэлд зогсолтод орж, 60 мянган иргэний материал Лицензийн төвд хүлээгдэж байна. Шалтгаан нь жолооны үнэлэхийг хэвлэлтийн шалгуур хангасан компани олдохгүй байгаа гэнэ. 

 

2014 оноос хойш жолооны үнэмлэхэд агуулагдах мэдээлэл төрийн нууцад хамаарагдахгүй болсноор үнэмлэхийг хэвлэх компанийг нээлттэй тендерээр сонгон шалгаруулдаг болсон.  Жолооны үнэмлэх хэвлэх нээлттэй тендерийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас зарлаж,  2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр нээсэн. Тендер шалгаруулалтад 5 аж ахуй нэгж байгууллага материалаа ирүүлсэн ч шаардлага хангасан компани шалгараагүй байна. Тиймээс нээлттэй тендерийг дахин зарлах шийдвэрийг үнэлгээний хорооноос гаргасан байна.

 

Нээлттэй тендер шалгаруулалт хуулийн хугацаандаа дахин зохион байгуулагдаж жолооны үнэмлэхний бэлдэц, хор дагалдах хэрэгсэл нийлүүлэлт 2017 оны 10 дугаар сараас хийгдэх төлөвлөгөөтэй байгаа аж.

 

Харин энэ хугацаа хүртэл жолооч нарт “Жолоочийн түр зөвшөөрөл”-ийг олгож байна.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин