Будапешт-2017: Медалиа ихэрлүүлсэн ГАВЬЯАТУУД
2017-08-29

 

Анх 1956 онд Японы Токио хотод зохиогдож байсан Жүдо бөхийн ДАШТ энэ жил 53 дахь удаагаа болж байна. Зөвхөн Олимпийн жил л завсарладаг уламжлалтай уг тэмцээн энэ жил Унгарын нийслэл Будапешт хотод өчигдөр эхэллээ. Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн -60кг, эмэгтэйчүүдийн -48 км буюу хамгийн хөнгөн жингийн барилдаануудаар эхэллээ.

 

Манай улсын баг тамирчдийн хувьд энэ жилийн Дэлхийн аваргад бүтэн багаар оролцож байгаа. Эхний өдөр эрэгтэйчүүдийн -60кг жинд манай улсаас МУГТ, Дэлхийн аварга Г.Болдбаатар, МУГТ, ДАШТ-ий мөнгөн медальт Д.Амартүвшин нар зодоглосон байна.

 

Д.Амартүвшингийн хувьд “Ди” хэсэгт багтан барилдаж, эхний тойрогт БНАСАУ-ын Пак Ён Намыг юко үнэлгээгээр, 2-р тойрогт Аргентины Хосе Луйс Галваныг мөн вазари үнэлгээгээр тус тус ялсан юм. Харин 1/8 шигшээд тэрбээр Казахстаны залуу бөх Гусман Киргизбаевтай нэмэлт үе хүртэл барилдаж, вазари үнэлгээгээр ялагдснаар тэмцээнээ дуусгасан байна.

 

МУГТ Г.Болдбаатар хүрэл медалийн эзэн боллоо  

 

Гэрэл зургийг Mongolian Judo Association хуудаснаас авав.

 

Тэгвэл энэ жинд өрсөлдсөн2014 оны Дэлхийн аварга МУГТ Г.Болдбаатар эхний тойрогт Туркийн Бекир Озлутай таарч барилдан торгуулиар ялжээ. Хоёрдугаар шатанд Францын Валид Хярыг юко үнэлгээгээр хожсон юм. Франц залуугын хувьд өнгөрсөн жил ЕАШТ-нд түрүүлээд байсан нэгэн билээ. Харин 3-р шатанд тэрбээр Японы бөх Рюүжү Нагаяамаг орхиж шилдэг наймд шалгарсан юм. Улмаар уг шатанд тэрбээр Риогийн Олимпийн хүрэл медалийн эзэн Узбекистаны Диеорбек Урозбоевтой таарч барилдсан ч вазари үнэлгээрээ ялагдсан байна. Ингэснээр тэрбээр Узбек залууг дагаж барилдах болжээ. Дагах барилдаанд тэрбээр Олимпийн мөнгөн медальт Казахстаны Елдос Смелдовтой таарч нэмэлт цагт вазари үнэлгээгээр ялсан байна.  Ингээд хүрэл медалийн төлөө тэрбээр Чехийн бөх Павел Петриковтой барилдаж вазари үнэлгээгээр ялснаар хүрэл медаль хүртсэн байна. 2014 онд энэ жингийн Дэлхийн аварга болж байсан тэрбээр 2015 оны ДАШТ-с багийн төрлөөр  хүрэл медаль авч байсан түүхтэй.

 

МУГТ М.Уранцэцэг мөнгөн медаль хүртлээ

 

 

Эмэгтэйчүүдийн -48кг жинд манай улсаас Дэлхийн аварга, МУГТ М.Уранцэцэг зодоглолоо. 2013 онд Монголын анхны эмэгтэй Дэлхийн аварга жүдоч болж байсан тэрбээр эхний шатанд хийлсэн бол  2-р шатанд Румыны Александра Поп, 1/8 шигшээд БНСУ-ын Кан Ю Жеонг нарыг тус тус яллаа. Харин ¼ шигшээ буюу хэсгийн аваргын төлөө Францын тамирчин Мелани Клемэнтийг өчих мэхээр ялснаар хагас шигшээд өрсөлдөх эрхээ авчээ.

 

Мөнгөн медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд түүнтэй Дэлхийн аварга, Олимпийн мөнгөн медальт Японы Ами Кондо барилдсан юм. Нэмэлт цагт шийдэгдсэн уг барилдаанд М.Уранцэцэг өрсөлдөгчөөр торгуулиар ялснаар дахин нэг удаа Дэлхийн аваргын финалд өрсөлдөх эрхтэй болсон. Харин шигшээ барилдаанд тэрбээр мөн л Японы тамирчин Фуна Тонакитай барилдсан юм. Япон бүсгүйн хувьд хагас шигшээд Казахстаны нэр дээрээс барилдаж байгаа манай тамирчин Г.Отгонцэцэгийг ялж гарч ирсэн аж.   Харамсалтай нь шигшээ барилдаанд манай тамирчин М.Уранцэцэг өрсөлдөгчдөө вазари үнэлгээгээр ялагдснаар мөнгөн медаль хүртжээ. Ийнхүү МУГТ М.Уранцэцэг ДАШТ-ээс 3 дахь медалиа хүрлээ. Тэрбээр өмнө нь 2013 онд алтан медаль, хүртэж байсан бол 2014 онд багийн төрлөөр мөнгөн медаль хүртэж байсан удаатай. 

 

Өнөөдөр ДАШТ-ий хоёрдах өдөр эрэгтэйчүүдийн -66кг, эмэгтэйчүүдийн -52кг жингийн барилдаанууд болно. Эрэгтэй -66кг жинд манай улсаас ОУХМ Г.Хэрлэн барилдах бөгөөд эхний шатанд хийж, 2-р шатанд Узбекистаны бөх Нуриллаев Сардортой барилдахаар оноолт таараад байна. Харин эмэгтэйчүүдийн -52кг жинд манай улсаас 2 бөх зодоглоно. Б.Хорлоодой эхний шатанд Доминиканы Де Хесус Дианатай таарсан бол Ч.Аззаяа эхний шатанд Азербайжаны Назакат Азизоватай тус тус таарч барилдах юм.

 

Г.Баяраа

Shuud.mn
Сонин хачин
дэмжиж байна:
үнэн шүү
2017-08-30
setguulch:
nairuulga zui ene ter gej bna uu pizdaa yu ch oilgosongui mongoliin setguul zui mongol hel nairuulga zui ene terdee anhaaraachee sugaaaaa
2017-08-29
Иргэн:
Сайн байсан шүү!!
2017-08-29
бат:
юко үнэлгээ гэж юу гээд солиороод байгаа юм бэ
2017-08-29
Зочин:
odoo judod yuko gedeg unelgee baykhguy , setguulchee
2017-08-29
Зочин:
Boldbaatariig olympod yavuulah baisiin, medali avah baisan gedgee batlaad ogloo. Delhiin shildeg bohchuudiig yalj hurel medaliin tavtsan deer zogsloo doo. Bayar hurgey.
2017-08-29
дэмжиж байна:
үнэн шүү
Бор:
Хөнгөн жингийн хэдэн тамирчид маань л биднийгээ баярлуулах юм, хүнд жингийн гүзээнүүд үндэсний бөхрүү хошуурч, 100 чавганцын замналаар хотгортоо уралцах юмдаа хөөрхий. энэ талаар бодож сэтгэх хүн бн уу ер
2017-08-29
Бөх сонирхогч:
Ясны бөхчүүд юмдаа та нар минь. Амжилт хүсье.
2017-08-29
Бөх сонирхогч:
Ясны бөхчүүд юмдаа та нар минь. Амжилт хүсье.
2017-08-29