Монголын бөхчүүд ”БӨМБӨРЦӨГ”-өөс 57 медаль хүртээд байна
2017-08-29

 

Монголын чөлөөт бөхийн тамирчид энэ сарын 21-26-нд Францын нийслэл Парист болох насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн 48, эмэгтэйчүүдийн 29 дэх удаагийн ДАШТ-д бүтэн багаараа оролцож, эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд ОУХМ Пүрэвдоржийн Орхон алтан медаль хүртэж, Монголын тамирчдаас тав, эмэгтэй бөхчүүдээс гурав дахь дэлхийн аварга болсон юм.

 

Мөн Парисын дэвжээнд эрэгтэйчүүдийн 57 кг-д гавьяат тамирчин Эрдэнэбатын Бэхбаяр хоёр жилийн өмнө Лас Вегасийн ДАШТ-ий хүрэл медалиа Парист ихэрлүүлсэн билээ. Манай эрэгтэй бөхчүүд 1963 онд Болгарын нийслэл Софид болсон тэмцээнээс хүч үзэж эхэлсэн бөгөөд Д.Хашбат, Д.Лодой, Б.Сүхбаатар, Б.Санжаа, Д.Сэрээтэр, Д.Ишням, Ж.Мөнбат, С.Цэрэн, Ц.Санжаа нар Монгол Улсын гавьяат дасгалжуулагч О.Цэрэндагва агсны удирдлага дор оролцсон түүхтэй.

 

Тэгвэл бүсгүйчүүд 2001 онд мөн Болгарын нийслэлд болсон тэмцээнээс мөрөө гаргаж, Гавьяат тамирчин Ц.Энхжаргал, ОУХМ Н.Отгонжаргал, О.Мягмарсүрэн гэсэн гурван нядхан хүч үзсэн юм. Монголын бөхчүүдээс ДАШТ-ий анхны медалийг одоогоос 50 жилийн тэртээ буюу 1967 онд Энэтхэгийн нийслэлийн Делигийн дэвжээнээс хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Жигжидийн Мөнхбат хүрэл медаль хүртэж байв. Түүний анхны медаль булган сүүлтэй байж, манай бөхчүүд долоон алт, 20 мөнгө, 30 хүрэл, нийт 57 медалийг эх орондоо авчраад байна.

 

ДАШТ-ИЙ МЕДАЛЬТНУУД:


АЛТАН МЕДАЛЬ:


1. Зэвэгийн Ойдов (Турк, Стамбул-1974) - 62 кг
2. Зэвэгийн Ойдов (ЗХУ, Минск-1975) - 62 кг
3. Хорлоогийн Баянмөнх (ЗХУ, Минск-1975) - 100 кг
4. Соронзонболдын Батцэцэг (ОХУ, Москва-2010) - 59 кг
5. Сүхээгийн Цэрэнчимэд (Узбекистан, Ташкент-2014) - 60 кг
6. Соронзонболдын Батцэцэг (АНУ, Лас-Вегас-2015) - 63 кг
7. Пүрэвдоржийн Орхон (Франц, Парис-2017) - 63 кг

 

МӨНГӨН МЕДАЛЬ:


1. Базаррагчаагийн Жамсран (Болгар, Софи-1971) - 48 кг
2. Хорлоогийн Баянмөнх (Болгар, Софи-1971) - 100 кг
3. Мэгдийн Хойлогдорж (Иран, Тегеран-1973) - 57 кг
4. Хорлоогийн Баянмөнх (Турк, Стамбул-1974) - 100 кг
5. Цэдэндамбын Нацагдорж (ЗХУ, Минск-1975) - 68 кг
6. Буяндэлгэрийн Болд (ЗХУ, Киев-1983) - 68 кг
7. Зэвэгийн Дүвчин (ЗХУ, Киев-1983) - 82 кг
8. Авирмэдийн Энхээ (Унгар, Будапешт-1985) - 62 кг
9. Буяндэлгэрийн Болд (Унгар, Будапешт-1985) - 68 кг
10. Оюунбилэгийн Пүрэвбаатар (Болгар, Софи-2001) - 58 кг
11. Оюунбилэгийн Пүрэвбаатар (Иран, Тегеран-2002) - 60 кг
12. Баяраагийн Наранбаатар (Азербайжан, Баку-2007) - 55 кг
13. Очирбатын Бурмаа (Дани, Хернинг-2009) - 72 кг 
14. Даваасүхийн Отгонцэцэг (Турк, Стамбул-2011) - 51 кг
15. Банзрагчийн Оюунсүрэн (Турк, Стамбул, 2011) - 67 кг
16. Эрдэнэчимэгийн Сумъяа (Унгар, Будапешт, 2013) - 51 кг
17. Соронзонболдын Батцэцэг (Унгар, Будапешт-2013) - 63 кг
18. Батболдын Номин (АНУ, Лас-Вегас-2015) - 61 кг
19. Пүрэвжавын Өнөрбат (АНУ, Лас-Вегас-2015) - 74 кг
20. Сүхээгийн Цэрэнчимэд (АНУ, Лас-Вегас-2015) - 60 кг

 

ХҮРЭЛ МЕДАЛЬ:


1. Жигжидийн Мөнхбат (Энэтхэг, Дели-1967) - 87 кг
2. Данзандаржаагийн Сэрээтэр (Канад, Эдмонтон-1970) - 74 кг
3. Мэгдийн Хойлогдорж (Болгар, Софи-1971) - 57 кг
4. Очирдолгорын Энхтайван (Иран, Тегеран-1973) - 48 кг
5. Цэдэндамбын Нацагдорж (Турк, Стамбул-1974) - 68 кг
6. Зэвэгийн Ойдов (Швейцарь, Лозанн-1977) - 68 кг
7. Дугарсүрэнгийн Оюунболд (Мексик, Мехико-1978) - 57 кг
8. Нанзадын Бүргэдаа (Югослав, Скопье-1979) - 52 кг
9. Лувсангийн Энхбаяр (Унгар, Будапешт-1985) - 74 кг
10. Авирмэдийн Энхээ (Унгар, Будапешт-1986) - 62 кг
11. Лодойн Эрхбаяр (Швейцарь, Мартини-1989) - 74 кг
12. Пунцагийн Сүхбат (Япон, Токио-1990) - 82 кг
13. Цэрэнбаатарын Цогтбаяр (Канад, Торонто-1993) - 57 кг
14. Баяраагийн Наранбаатар (Унгар, Будапешт-2005) - 55 кг
15. Цогтбазарын Энхжаргал (Унгар, Будапешт-2005) - 48 кг
16. Доржийн Нармандах (Азербайжан, Баку-2007) - 59 кг
17. Очирбатын Насанбурмаа (Япон, Токио-2008) - 67 кг
18. Бадрахын Одончимэг (Дани, Хернинг-2009) - 67 кг
19. Очирбатын Насанбурмаа (Турк, Стамбул-2011) - 63 кг
20. Тунгалагийн Мөнхтуяа (Канад, Страткона-2012) - 59 кг
21. Ганзоригийн Мандахнаран (Унгар, Будапешт-2013) - 66 кг
22. Тунгалагийн Мөнхтуяа (Унгар, Будапешт-2013) - 59 кг
23. Очирбатын Насанбурмаа (Унгар, Будапешт-2013) - 67 кг
24. Очирбатын Бурмаа (Унгар, Будапешт-2013) - 72 кг
25. Энхсайханы Ням-Очир (Узбекистан, Ташкент-2014) - 61 кг
26. Ганзоригийн Мандахнаран (Узбекистан, Ташкент-2014) - 65 кг
27. Очирбатын Бурмаа (Узбекистан, Ташкент-2014) - 75 кг
28. Эрдэнэбатын Бэхбаяр (АНУ, Лас-Вегас-2014) - 57 кг
29. Даваасүхийн Отгонцэцэг (Унгар, Будапешт-2016) - 55 кг
30. Эрдэнэбатын Бэхбаяр (Франц, Парис-2017) - 57 кг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Дэлхийн бөмбөрцөг буюу глобусын бөхчүүд минь ээ, та нарыгаа л харж нэг баясах юм байна шүү энэ цөвүүн цаг үед!
2017-08-29
ыы:
Эх дэлхийгээ бөмбөрцөг гэж дооглох маягаар нэрлэх ч бүдүүлэгдүү бөхчүүдийн л тоглоом байх
2017-08-29