Ерөнхий сайдыг огцруулах саналыг хэлэлцэнэ
2017-08-29

 

УИХ-ын даргын зөвлөлийн өчигдрийн хуралдаанаар намын бүлгүүд болон байнгын хорооны хуралдах хуваарийг баталсан байна. Хуваарийн дагуу өнөөдөр УИХ дахь намын бүлгүүд хуралдана. МАН, АН-ын бүлгүүд өнөөдөр 14.00 цагт хуралдаж, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах асуудлыг хэлэлцэх юм байна. Харин маргааш МАН-ын бүлэг 10.00 цагт эл асуудлаар хуралдах хуваарьтай байна.

 

Намын бүлгүүдийн санал дүгнэлтийг энэ сарын 30-ны лхагва гаригт хуралдах Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх аж. 

 

УИХ дахь МАН-ын бүлгийн 30 гишүүн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг удаа дараа хууль зөрчсөн шийдвэр гаргасан, ард түмний эрх ашгийн төлөө ажиллаагүй гэх үндэслэлээр огцруулах саналыг УИХ-д өргөн мэдүүлээд буй юм. 

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Иргэн миний хувьд огцрох нь зөв гэж үзэж байгаа ганц жишээ авъя л даа ОУВС НД ТААЛАГДАХ ГЭЖ авТОМАШИНЫ ТАТВАРЫГ НЭМЭНДҮҮЛСЭН ОДОО ЭРГЭЖ БУЦСАН ШИЙДВЭРЭЭС БОЛООД АРД ТҮМЭН 2- САЯАР ИЛҮҮ ҮНЭТЭЙ МАШИН ХУДАЛДАН АВЧ БАЙНА
2017-08-29
Зочин:
Эрдэнэ ийм байдлыг их хүсэж байгаа нийгмийн даатгалын мөнгөний хулгайч
2017-08-29
иргэн:
сандал ширээ ярьж суухаар ажлаа хийгээчээард нь ард түмэн чинь хэцүүдлээ.улс төрөө тогтворгүй байлгаж хамаг найдвараа алдаж дууслаа.маниас долоон дор малнууд юм даа. тогтвортой эвтэй хүчтэй байж гэмээн улс орон хөгжинө.ингэсээр суугаад барын аманд орлоо шүү дээ
2017-08-29
Ardchilsan namiin gishuun:
Erdene mongoliin turd ih l gai tarinadaa.mongoliig iim bailgah gej husej baigaa hun chini Erdene shuudee. Hulgaichaa gej...
2017-08-29
irgen:
turgen ogchoruulj daraagin ajlaa yavuulaachee yuuch hiisengui ard tumen ulam doroitoj yaduural ruu olon irged shilhij bn
2017-08-29