ОХУ, Монголын Ерөнхийлөгч нар анх удаа уулзлаа
2017-08-29

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин болон Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга нар анх удаагаа уулзсан талаар “TASS” агентлаг мэдээллээ. Унгарын Будапешт хотноо зохион байгуулагдаж буй Жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр удирдагчид уулзсан байна.

 

 

ДАШТ-ий нээлтийн ажиллагааны дараахан хоёр улсын удирдагчийн уулзалт болжээ.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд үүрэгт ажлаа хүлээд аваад анх удаагаа гадаад орны Ерөнхийлөгчтэй уулзаж буй юм.

 

Уулзалтын үеэр Путин “Тантай уулзах нэрийн төрийн хэрэг. Таныг бид улс төрч, бас сайн тамирчин гэдгийг мэднэ. Монгол тамирчид энэ удаагийн тэмцээнд амжилт гаргаасай хэмээн хүсч байна” гэсэн бол Ерөнхийлөгч Баттулга “Энэхүү тэмцээний үеэр уулзаж буйдаа баяртай байна. Бид хоёул жүдо бөхөд хайртай бас хүндэлдэг. Энэ сонирхол минь бидний цаашдын хамтын ажиллагаанд эерэгээр нөлөөлнө хэмээн итгэж байна” гэж хэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
2 hulgaich uulzjee
2017-08-29
Ard:
Neg l hudlaa goe saihan bn gehiin yag yu hiisiin yuch hiigeegui baihad ene Battulga, tomor zamiin mungu ideel biz dee. Ard tumen teneg bish dee!
2017-08-29
Irgeb:
Дундуур нь харагдаж бн ацийг зайлуулаачээ
2017-08-29
Дондог:
Гарчиг дээрээ анхаарна уу. Өмнө нь ерөөсөө ОХУ, Монгол ерөнхийлөгч нар уулзаж байгаагүй юмуу хаашаа юм. ОХУ, Монголын Ерөнхийлөгч нар анх удаа уулзлаа
2017-08-29
Хангал:
Зөв.өөрсдөө байгаа ижил сонирхолоо давуу тал болгох тактик барьж. Гайгүй сайн улс төрч болох анхны алхамаа хийлээ. Спортынхон хий гаргадгүй өөр дээрээ ирж байгаа цохилтыг даадаг хариулт сайтай байдаг тэр шинжээ улс төрд ашиглаад яваарай
2017-08-29