Ерөнхийлөгч Х.Баттулга Будапештээс ОХУ-ыг зорино
2017-08-29

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ өдрүүдэд Унгар улсын нийслэл Будапешт хотноо ажиллаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монголын жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгчийн хувиар тус улсад болж байгаа ДАШТ-д баг хамт олноо дэмжихээр хүрэлцэн очоод байна.

 

Тус хотод ажиллах үеэрээ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон Унгар улсын Ерөнхий сайд В.Орбан нартай уулзалт хийлээ. Жүдогийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дараа буюу энэ оны 9-р сарын 4-7-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Владивосток хотод болох Дорны эдийн засгийн чуулга уулзалтад оролцож, хэд хэдэн орны төр, засгийн тэргүүнүүдтэй ажил хэргийн уулзалтууд хийх юм. 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Chukcha tsarajlsan hulgaich bas durak jum aa
2017-08-29
Zochin:
Sunuj surj baigaa orosoor yaahanvee
2017-08-29
Путин, Женко:
2 нөхөр нийлж самрах вии дээ
2017-08-29
Зочин:
МУ-ын Ерөнхийлөгч гэнэт ингэж удаан хугацаагаар явдаг цаг мөн үү? IJF Ерөнхийлөгчдийн уулздаг газар болсон юм уу? Бөх хүн бөхөөрөө л байх юм даа ккк
2017-08-29