84 хүний аминд хүрсэн сувилагчийг шүүж байна
2017-08-29

Германы Делминхорст хотноо 84 хүний аминд хүрсэн сувилагчийг шүүж байна. Тус улсын иргэн Ниелс Эйч өнгөрөгч 2006-2015 оны хооронд эмнэлгийн байгууллагад сувилагчаар ажиллах явцдаа 84 хүний аминд хүрсэн нь баримтаар нотлогджээ.

 

 

Өдгөө 40 настай Ниелс Эйч Германы анагаахын их сургуулийг сувилагч-асрагч мэргэжлээр төгссөн байна. Тэрбээр тус эмнэлэгт есөн жил сувилагчаар ажиллахдаа өвчтөнүүдтэй бүдүүлэг харьцдагаас гадна тамлан зовоодог байжээ.

 

Эйч өвчтөнүүдийн уух эмийн тунг хэтрүүлэн өгдөг байсан гэнэ.

 

Өвчтөнүүдийг тэрбээр клиникийн үхэлтэй адил төстэй байдлаар хороодог байсан учир огт сэжиг авахуулахгүйгээр өдийг хүрсэн байна. Түүний хариуцсан өвчтөнүүдийн дийлэнх нь зүрхний дутагдлын улмаас эсвэл цусны эргэлт удааширснаас гэнэтийн үхлээр нас бардаг байжээ.

 

Сувилагчийн хариуцсан өвчтөн бүр нь ямар нэгэн шалтгаанаар амиа алдах болсон учир эмнэлэгийн удирдлагууд уг асуудлаар шалгалт явуулахыг цагдаагийн байгууллагаас хүссэн байна.

 

Шүүхээс түүнд бүх насаар нь хорих ял эсвэл цаазаар авах ял төлөвлөж буй гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Aimshigtai emegtei be buu uzegd gej....
2017-08-30
Mongol:
Germand tsaaziin yal baihgui. Buh nasaar n horino gej medeed yarij baisan.
2017-08-30
Зочин:
Сэтгэцийн өвчтэй биз
2017-08-29
Зочин:
German tsaaziin yalgui uls shuu
2017-08-29