Том тулааны өмнөх Головкин
2017-08-29

 

Геннади Головкин Лас Вегасын багц тулааны үеэр рингэн дээр хамгийн эхэнд гарч бүсээ хамгаалах тулааныг Канело Алварезтай хийх юм. Тэрээр энэ тулааныг өөрийн замналын хамгийн хүнд тулаануудын нэг байх болно гэж мэдэгдэв.

 

Головкин “Энэ бол миний замналын хамгийн том тулаан байх болно. Канело бол боксчдын дунд алдар цуу нь тархсан, хамгийн том аварга” хэмээжээ.

 

9 сарын 16-нд уг хоёр тамирчин дунд жингийн аваргын төлөө тулалдацгаах юм. Головкин нь өдгөө боксын гурван холбооны дунд жингийн аваргын бүсийг эзэмшдэг нэгэн билээ. Харин түүний өрсөлдөгч Канело Алварез нь мэргэжлийн тулааны замналдаа 51 тулаанд орж 49 ялалтынхаа 34-ийг хугацаанаас нь өмнө өрсөлдөгчөө хүнд цохилтоор дутуу гаргаж байсан нэгэн. Тэрбээр замналдаа ганцхан ялагдаж, 1 удаа л тэнцэж байсан боксын спортын титануудын нэг гэдгээрээ зартай тулаанч.

 

Энэ жил 35 настай Казахстаны боксер Головкин хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчдэд “Би энэ тулаанаар үзэгчдэд үзүүштэй бокс толилуулахыг хүсэж байна. Би өдөр болгон шаргуу бэлтгэл хийдэг.” хэмээсэн юм.

 

Тэрбээр өмнө нь 7 улсын 22 хотод тулаанд орж байсан ч Лас Вегаст анх удаагаа тулалдах гэж байна.

 

Б. Энх-Амгалан

 

Shuud.mn
Сонин хачин