Уран гулгалтын хамгийн залуу аварга зодог тайлна
2017-08-30

 

Ураны гулгалтын спортын өнөө цагийн шилдгүүдийн тоонд зүй ёсоор багтах, Олимпийн аварга Юлия Липницкая зодог тайлахаар болжээ.  Энэ жил ердөө 19 настай Орос охины хувьд 2014 онд Сочигийн Олимпийн наадамд шуугиант ялалтыг байгуулж, Дэлхий нийтэд танигдаж байсан юм. Уран гулгалтын спорт Өвлийн Олимпийн нэг төрөл болсноос хойш 78 жилийн хугацаа өнгөрсөн байдаг ч энэ хугацаанд түүнээс залуу аварга төрж байсан түүх үгүй.

 

Түүний ээж Даниела өчигдөр ТАСС агентлагт өгсөн ярилцлагадаа энэ тухай мэдэгдсэн бөгөөд Олимпийн аварга бүсгүй анорексия өвчны улмаас ийм байдалд хүрсэн гэжээ. Энгийнээр хэлбэл энэ нь хоол тэжээлийн доройтол, сэтгэцийн хэм шинж бүхий өвчин аж. Өнгөрсөн жил ЕАШТ-нд оролцоод ирсний дараа түүний биеийн байдал муудаж 3 сар эмчилгээ хийлгэсэн гэнэ. Улмаар энэ оны 4-р сард тэрбээр зодог тайлах шийдвэр гаргасан бөгөөд өчигдөр албан ёсоор олон нийтэд зарласан байна.

 

Юлия Липницкая ирэх оны 2-р сард эх орондоо болох тэмцээнд оролцоод уран гулгалтын спортоо бүрмөсөн орхих гэнэ. 

 

Г.Баяраа

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
het olsgolon setgetsiin ovchin uusgedeg
2017-08-30