Гуам арлыг бөмбөгдөнө хэмээн Ким Чен Ун заналхийллээ
2017-08-30

Хойд Солонгос улс төрийн мэдлийн “KCNA” агентлагаараа дамжуулан АНУ-ын газар нутгийн нэгээхэн хэсэг Гуам арал руу пуужин хөөргөнө гэж мэдэгдлээ.  Тус улс өчигдөр Японы дээгүүр пуужин хөөргөсөн бөгөөд уг пуужин Номхон Далайн хойд хэсэгт унасан юм.

 

 

Пхеньян “Бид энэ удаа Гуам арлыг бөмбөгдөх болно. Төлөвлөгөө бэлэн болсон” гэж мэдэгджээ. Хойд Солонгос энэ сарын эхээр Гуамыг бөмбөгдөнө хэмээн заналхийлж, АНУ-тай дайсагнасан билээ.

 

Уг үйл явдлаас хоёр долоо хоногийн дараа тус улсын залуу удирдагч Ким Чен Ун АНУ-ын цэргийн бааз байрлах Гуам арлыг бөмбөгдөх төлөвлөгөөгөө цуцлаад байсан юм.

 

Ким Чен Уны үйлдэл АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын талархлыг хүлээсэн бөгөөд тэрбээр “Энэ залуу Америкийн эсрэг баримтлах бодлогоо бага зэрэг өөрчилсөн” гэж мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Ма:
Ясан ч дайн байлдаанд дуртай атигар вэ
2017-08-30