Б.Бат-Эрдэнэ:Батлан хамгаалах салбарт хариуцлага суларсан
2017-08-30

Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнээс цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.

 

 

-Сүүлийн үед Зэвсэгт хүчний салбарт дараалсан осол гарлаа. Тэр дундаа Тавантолгойн цэргийн хээрийн сургуулилтын баазад он гарсаар хэд хэдэн дэлбэрэлт болж цэргүүд амь эрсэдлээ. Салбарын сайдын хувьд ямар тайлбар өгөх вэ?

 

-Хуучин цэргийн удирдлагатай, ЗХЖШ-ын дарга нь Батлан хамгаалах яамны нэгдүгээр орлогч сайд бөгөөд ЗХЖШ-ын дарга байдаг цэргийн зохион байгуулалттай байх үеийнх шиг ойлголт байгаа учраас тогтолцооны хувьд нийгэм сайн ойлгохгүй зүйлүүд байна. 1996 онд тэр үеийн улстөрч, сайд энэ салбарт иргэний хяналтыг тавих төрийн бодлогыг хэрэгжүүлэх зорилготойгоор томилогдсон. 2016 оны есдүгээр сард УИХ Батлан хамгаалахын тулгуур багц хуулиудыг баталсан. Энэ хуулиар батлан хамгаалах, цэргийн салбарын удирдлагуудыг маш тодорхой болгож өгсөн. Өмнө нь ерөнхийлсөн заалтууд байсан бол энэ удаа төрийн захиргааны удирдлагыг хэрэгжүүлэх субъектууд нь ерөнхий командлагч, Засгийн газар, хариуцсан салбарын сайд байхаар хуульчилсан. Мөн цэргийн мэргэжлийн дээд удирдлагыг ЗХЖШ хэрэгжүүлэх, энэ томилгоо тус штабын даргаас эхлээд бүх төрлийн цэргийн командлал, ЗХЖШ-ын орлогч нарыг тус штабын дарга томилдог. Харин салбарын сайд Засгийн газрын яам агентлагийг тодорхой хуулийн хүрээнд ажиллаж байна уу гэдгийг болон төсвийн зарцуулалтыг хянана. Үнэхээр энэ салбарт хариуцлага суларсан гэдэгтэй санал нэг байна. Энэ асуудлаар би УИХ-ын чуулганы хаалттай хуралдаанд мэдээлэл өгч, тодорхой асуудлыг гаргаж тавьж байсан. Тиймээс энэ салбарт ажил авсан цагаас хойш ямар нэг ажил алба асуудлыг нуухгүйгээр иргэний хяналт тавих үүргийн хүрээнд алив асуудлыг гаргаж тавихын зэрэгцээ ЗХЖШ-д ч ийм шаардлага тавьж байгаа.

 

-Саяхан Ховд голд Увс аймгаас татагдсан цэргүүд осолдсон байна. Танд ослын талаар дэлгэрэнгүй танилцуулсан уу?

 

-Ховд аймгийн Зэв­сэгт хүчний анги байгуул­лагын цэргийн ангийн алба хаагчид Ховд голд усанд осолдсон тухай мэдээл­лийг надад өгсөн. Хол­богдох албаныхан шуур­хай ажиллаж, өчигдөр /уржигдар/ өглөө 06:00 цагт ЗХЖШ-ын байгуулсан ажлын хэсэг газар дээр нь ажил­лаж, эрлийн ажиллагаа үргэлжилж байна. ЗХЖШ-ын даргын мэдээлснээр дайчилгааны нөөцийг барьж байх ёстой. Энэ хүрээнд Ховд аймагт 2500 улсын дайчилгааны мал өвөлжих учиртай. Тиймээс жил бүр малаа өвөлжүүлэх зорилгоор тухайн анги байгууллагын цэргийн албан хаагчид ажиллаж байсан юм байна. Энэ жилийн хувьд зуншлага тааруу байгаа учраас зөвшөөрөл аваад хадлан бэлтгэж байсан юм билээ. Одоогоор нарийн тодорхой мэдээлэл ирээгүй байна.

 

-Цэр­гүүд дараалан амь эрс­дээд байгаа асуудалд хэн хариуц­лага хүлээх вэ. Ха­риуц­лагын асуудал яагаад яригдахгүй байна вэ? -

 

Хариуцлага хүлээ­нэ. Цэргүүд осолдсон асуу­далд бид бүх төв­шинд хариуц­лага хүлээнэ. Цэргийн мэр­гэж­лийн удирдлагыг ЗХЖШ, түүний дарга хэрэг­жүүлдэг. Хуулиар ЗХЖШ-ын дарга зэвсэгт хүчин, цэрэг, түүний са­хил­га, бэлэн байдал, осол, аюулгүй байдлыг хариуц­даг. Тиймээс шат шатандаа хариуцлага яриг­дана. Албаны аж­лын хэсгийн дүгнэлт гарсны дараа энэ асуудал яригдана.

 

-Засгийн газрыг огцруу­лах асуудалд кабинетын гишүүний хувьд ямар байр суурьтай байна вэ?

 

-Парламентын засаг­лал­тай улс орнуудад Зас­гийн газарт хариуцлага тооцох, огцруулах асуудал нээлттэй. Өмнө нь олон Засгийн газарт хариуцлага тооцож байсан. Энэ удаа Засгийн газрыг огцруулах асуудлаар 30 гишүүн гарын үсэг зурж, өргөн барьсан байна. Засгийн газрын гишүүний хувьд жилийн хугацаанд гүйцэтгэх засаг­лал боломжийн төвшинд ажилласан гэж дүгнэж байна. Эдийн засгийг тогтворжуулж, тодорхой хэм­жээний өсөлт бий болгох чиглэлд ажлууд хийсэн. Хасахтай байсан эдийн засгийг зогсоож, 5.3 хувийн өсөлт бий болголоо. Тэр хэрээр хөрөнгө оруулагчдын үнэлэмж нэмэгдсэн. Засгийн газарт алдаа дутагдал болоод ажил урагшлахгүй байгааг үгүйсгэхгүй. Энэ бүхнийг олон талаас нь авч үзээд хуулийн хугацаанд асуудлыг шийдвэрлэнэ байх.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

С.УЯНГА 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Hoi taa odoo bolildoo, gertee ach guch aa haraad buhiin nom bichnuu dasgaljuulagchaa hiinuu teriiga l hiildee uhsnee hiiged suudal bugluud ingeed suugad baidag um bee odoo iim humuusiig bitii songood baildaa mongolchuudaa esun busiin yanz yanziin gachin gachin umnuudaar bid udirduulad buur suurlee shude
2017-09-03
Энхээ:
Сайдын ганц хийх ажил нь хариуцлагыг салбартаа тогтоох юм Юу хийх ёстойг ойлгоогүй бол хулгай хийгээд сууж байгаа гэсэн үг
2017-09-02
зочин:
Тун харамсалтай бна. Олон сайхан залуус амь эрсдэж байхад Бат -Эрдэнэ аврага ажлаа егеед мэргэжлийн хунээр нь удирдуулах шаардлага гараад бгааг ухамсарлаач!!! МАН, ееерийгее бодоод огцорвол таарна даа.хуний сайхан хевгуудийг бодооч, Хуу хуухэдгуй болохоороо ойлгодоггуй бхаа....
2017-08-31
zochin:
BHYa-nd hariutslaga sultah baitugai hariutsla baihgui bolood heden hunii ami nasiig avaad bga um bishuu shat daraalsn hatuu arga hemjee avah tsag boljee ta uuruu bas hariutslagaa uureh boljee
2017-08-30
Zochin:
Minii bodloor tanii buruu gej yu baikh ve dee.Khet uls turjiileed baikh shig sanagdaj baina.Khunii ukheld shaltag shaltgaan gej baidag.Yagaad ter ikh us ruu orokh bolson yum boldoo.Shaltag shaltgaaniig ni olj togtoogoogui baij busdiig buruutgakh ni utgagui zuil.Minii bie mash olon avaar osol uzsen.Unen muniig ni olj togtookhod khetsuu zuiluud ch baidag.Uchir shaltgaan ni nileed khojim ilerdeg yavdald ch baidag yum.
2017-08-30
зочин:
ЖШ-т ажилладаг хүмүүс дотор нь албаар сулруулах, Элбэг мэтийн хүмүүсийн даалгавартай хүмүүс шургалчихсан юм биш үү! Болгоож тунгаах хэрэгтэй байхаа!
2017-08-30
зочин:
Та хийж чадахгүй ээ чаддаг юмаараа оролдож нэрээ цэвэр байлга больж үз
2017-08-30
Ар тал:
Энэ махан толгойт эргүү өөрөө огцорч , зайлах хэрэгтэй байх юм. Сайд гэдэг чинь хотны захад байгаа мануухай биш биз дээ? Үнэхээр бөх хүн тэнэг гэж үнэн юмаа, ёо ёо. Энэ мангарыг сайд болсноос хойш олон олон цэрэг эрс амь насаа алдлаа даа! Одоо хангалттай!!!
2017-08-30
Zochin:
Busad ruu chiheed bhaar ooroo ogtsor
2017-08-30