Багш нар Засгийн газарт дахин шаардлага хүргүүлнэ
2017-08-30

Гэрэл зургийг MPA.MN

 

Цалингаа нэмүүлэх зорилготой багш нарын жагсаал Сүхбаатарын талбайд үргэлжилж байна. Энэ жагсаалд 13 000 багш оролцоно гэсэн тооцоог зохион байгуулагчид хийсэн аж. 

 

Багш нарын цалин нэмүүлэх түр хорооноос өгсөн мэдээллээр багш нар сарын 570 мянган төгрөгийн цалинтай. Үүнээс суутгал хийгдээд гар дээрээ 480 орчим мянган төгрөг авдаг аж. Энэ нь амьдралд хүрэлцдэггүй учраас багш нар цалингаа нэмүүлэх шаардлагыг тавиад буй юм. 

 

Мөн тус түр хороо өнөөдөр багш нарын цалинг нэмэх шаардлагыг Засгийн газарт дахин хүргүүлж буй аж. Шаардлагын хариугаа есдүгээр сарын 11-нд авах юм байна. Засгийн газрын зүгээс багш нартай хэлэлцээрийн ширээний ард сууж, цалин нэмэх боломжийг судалж үзэхээ мэдэгдээд байгаа ч нааштай шийдвэр гаргахгүй бол ажил хаялт зарлана гэдгээ хэлж байна.

 

 

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Багш нарын хувьд ийм байж гэж бодъё! Сард 250 мянгаар цалинжиж байгаа хөдөлмөрчидөө хангалуун амьдарч байна гэх үү!
2017-08-30
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын төрд шургалсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан, Энэ бүхэнд дургүйцэж цөхөрсөн ард түмэн л байх шив дээ
2017-08-30
Зочин:
Арай бага юм бишүү
2017-08-30