Лив Тэйлор төрсөнөөсөө хойш анх удаа сэтгүүл чимэв
2017-08-30

Холливуудын нэрт жүжигчин Лив Тэйлор ирэх сард худалдаанд гарах “RED” сэтгүүлийн нүүр хуудсыг чимсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ. Тэрбээр өнгөрөгч оны аравдугаар сард гурав дахь хүүгээ өлгийдөн авсан юм.

 

 

Лив төрсөнөөсөө хойш ямар нэгэн сэтгүүлийн нүүр хуудсыг чимээгүй бөгөөд тэрбээр Миний сэтгэл их хөдөлж байна. Би өнгөрсөн хугацаанд хүүхдүүдээ хараад, эзэгтэйн ажлаа хийлээ” гэж хэлжээ.

 

Өдгөө 40 настай Лив жилийн өмнө менежер Дэв Гарнертэй гэрлэсэн юм. Лив өмнөх гэрлэлтээсээ 12 настай Мило, 10 настай Грэй гэх хоёр хүүтэй билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин