Монголчуудад эрхзүйн туслалцаа үзүүлэх төв Эрээнд нээгдлээ
2017-08-31

 

Монгол иргэдэд хууль, эрхзүйн үнэгүй зөвлөгөө өгөх төв Эрээн хотод үйл ажиллагаа явуулж эхэллээ. БНХАУ-ын Эрээн хотод зорчиж буй монгол иргэд хятадын хууль тогтоомжийг мэдэхгүйгээс гэмт хэрэг, зөрчилд холбогдох явдал цөөнгүй гардаг тул Монгол Улсаас Эрээн хотод суугаа Консулын газраас санаачлан Эрээн хотын Ардын Засгийн ордны Хууль зүйн товчооны дэмжлэгтэйгээр энэ төвийг нээжээ.

 

Тус төвд монгол хэлтэй, кирилл үсэг мэддэг хуулийн ажилтан ажлын өдрүүдэд 0830-1800 цагийн хооронд монгол иргэдийг хүлээн авч, БНХАУ-ын эрүүгийн болон иргэний хууль тогтоомжийн талаар үнэгүй зөвлөгөө өгөх аж.

Shuud.mn
Сонин хачин