Хар салхины улмаас Техаст 33 хүн амиа алджээ
2017-08-31

АНУ-ыг өнгөрөгч долоо хоногт “Харви” нэртэй хар салхи дайран өнгөрсөн билээ.

 

 

Хар салхины дараа орсон их хэмжээний аадар бороо Хьюстон хотыг үерт автуулж, 3000 орчим байшиг эвдэлжээ.  Уг хар салхи Луйзиана мужийг чиглэсэн талаар тус улсын Цаг уурын хүрээлэнгээс мэдээлэв.

 

Харви хар салхины улмаас хамгийн их хохирол амсаад буй Техас мужид уг байгалийн гамшгийн уршгаар 33 хүн амиа алдаж, 17 хүн сураггүй болсон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

Амиа алдагсдын тоо нэмэгдэж болзошгүй байгаа талаар албаныхан онцлов. Техас мужийн 250 мянган өрхө цалингаангүй болж, 100 орчим мянган хүн орон гэрээсээ дайжсан аж.  Албаныхны тооцоол буйгаар Техас мужийн гамшгийн хохирлын хэмжээ 51-75 тэрбум ам.доллар гэв.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин