Жилд 411 хүн амиа хорлосон судалгаа гарлаа
2017-08-31

Прокурорын Ерөнхий газрын Сургалт судалгааны төвөөс амиа хорлолтын талаар анх удаа судалгаа хийснээ танилцууллаа.

 

 

2012-2016 онд амиа хорлосон 2055 тохиолдлуудыг судалж, дүгнэлт гаргажээ. Сүүлийн таван жилийн байдлаар буюу 2012 онд 484, 2013 онд 397, 2014 онд 441, 2015 онд 388, 2016 онд 333 хүн амиа хорлосон тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан байна. Таван жилийн дундажаас харвал жилд 411 хүн амиа хорлосон нь судалгаагаар тогтоогджээ.

 

2012-2016 оны хооронд 10-25 насны 605 хүн амиа хорлосон нь нийт 2055 тохиолдлын 29.44 хувийг эзэлж байна. Хүйсийн харьцаагаар авч үзвэл нийт тохиолдлын 1729 нь эрэгтэй, 326 нь эмэгтэйчүүд байжээ.

 

Судалгаагаар өсвөр насны хүүхдүүдийн амиа хорлох шалтгаанаар тэдний хүмүүжил, зан төлөвийн онцлог, гэр бүлийн хүчирхийлэл, тохиолдлын бэлгийн харьцаанд орох, гэмт хэрэгт холбогдох, эцэг эхийн анхаарал халамж дутмаг, хойд эцэг эхтэй ойлголцдоггүй зэргийг тодорхойлжээ.

 

Мөн эцэг эх, багшийн зүй бус харьцаанаас сэтгэл гутралд орж амиа хорлох тохиолдол нэмэгдэх хандлагатай байгааг судлаачид тогтоож, мэргэжлийн байгууллагууд анхаарах шаардлагатайг онцолж байна.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
TA 2 BOLIO YU CH MEDEHGUI HOOSON ONOL BAIJ
2017-08-31