Будапешт-2017: Б.Ганхайч өнөөдрийн салхийг амжилттай хагаллаа
2017-08-31

 

Будапешт-2017 жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий дөрөв дэх өдрийн барилдаанууд өнөөдөр эхэллээ. Өнөөдөр хоёр жингийн барилдаанууд гурван татамид зэрэг явагдаж байна. Эмэгтэй 63, эрэгтэй 81 кг-ийн жингүүдэд эх орноо төлөөлж гурван бөх зодоглож байна. Тодруулбал эмэгтэй 63 кг-д ОУХМ Б.Ганхайч, ОУХМ Б.Мөнгөнчимэг, эрэгтэйчүүдийн 81 кг-д ОУХМ О.Ууганбаатар нар хүч үзнэ. О.Ууганбаатарын хувьд эхний тойрогтоо хийлээд байгаа бол хоёрдугаар тойрогтоо БНХАУ болон БНСУ-ын бөхчүүдийн хэн ялсантай нь барилдах хуваарьтай байгаа.

 

Харин эмэгтэйчүүдийн 63кг-д хүч үзэж буй Б.Ганхайч өнөөдрийн салхийг хагалж хоёрдугаар татамид гарсан. Түүний өрсөлдөгч нь Киргизстаны бөх Мээрим Момунова байлаа. Манай бөхийн хувьд энэ жилийн ААШТ-ээс хүрэл медаль хүртсэн 22 настай бол учраа бөх нь олон улсад ямар нэгэн амжилт үзүүлж байгаагүй энэ жил 27 настай тамирчин байсан юм.

 

Барилдааны эхнээс манай бөх зоримог дайчин, өөртөө итгэлтэй барилдааныг үзүүлж идэвхийн хувьд илүү байсан юм. Өчигдөр Японы алтан медалийн буухиаг таслаж алтан медаль авсан МУГТ Д.Сумъяагийн барилдаантай холбоотойгоор олон улсын тайлбарлагч, сэтгүүлч нарын хүлээлт манай улсын бөх дээр илүү төвлөрч байсан гэж хэлж болно. Ингээд барилдаан талдаа орж байхад эсрэг тамирчинд хоёр ч шидо торгууль өгсөн. Улмаар барилдаан дуусахад 1:22 секунд дутуу байхад манай бөх зүүн шилдэж, баруун ханцуй атгасан барьцнаас өрсөлдөгчөө хөмөрсөн. Хэдийгээр үнэлгээ аваагүй ч хэвтээ барилдаанд эсрэг тамирчнаа даралтад оруулж чадсан. Ингээд өнөөдрийн салхийг хагалсан ОУХМ Б.Ганхайч эхний тойрогтоо цэвэр яллаа.

 

Түүний хоёрдугаар тойрогт өрсөлдөх бөх нь энэ жил 19 настай БНСУ-ын тамирчин, Улаанбаатар гранпри тэмцээний хүрэл медалт Хан Хе Жу байх юм.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин
зочин:
амжилт хүсье
2017-08-31
зочин:
амжилт хүсье
2017-08-31
test:
1
2017-08-31