Ерөнхийлөгч монголч эрдэмтэд, судлаачидтай уулзлаа
2017-08-31

 

Унгар Улсын нийслэл Будапешт хотноо энэ 8 дугаар сарын 28-наас 9 дүгээр сарын 2-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын Жудо бөхийн холбооны Ерөнхийлөгчийн хувиар оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Будапешт хотын Eötvös Loránd-ын их сургуулийн Монгол, Төв Ази судлалын төвөөс зохион байгуулсан зуны их сургуульд оролцож байгаа монголч эрдэмтэд, судлаачид, оюутнуудтай өчигдөр /2017.08.30/ уулзаж эрдэм судлалын ажлынх нь талаар харилцан ярилцлаа.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2016 оноос Олон улсын Монголч эрдэмтдийн холбооны дэд ерөнхийлөгчийн сонгуульт ажлыг хашиж байгаа билээ.

 

Мөн энэ арга хэмжээний үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Унгар Улсын Их Хурлын дэд дарга Лежак Шандор бараалхаж хоёр улсын соёлын харилцаа, монгол судлалыг хөгжүүлэх талаар ярилцсан юм.

 





Shuud.mn
Сонин хачин