Будапешт-2017: О.Ууганбаатар шигшээ VIII-д шалгарлаа
2017-08-31

 

Эрэгтэйчүүдийн 81 кг-ийн жинд ОУХМ О.Ууганбаатар дөрөвдүгээр тойрогтоо ЕАШТ-ий хүрэл медальт Болгарын бөх Иваяло Ивановтой учраа тааран барилдлаа. Хоёр бөхийн аль ялсан нь шигшээ 8-д үлдэх хариуцлагатай барилдаан байсан юм. Иймээс ч ма өндөр хяналттайгаар хоёр бөхийн барилдаан үргэлжилж байлаа.

 

Барилдаан эхлээд 1:10 секунд өнгөрч байхад манай бөх шидо торгуулиар торгуулж ялимгүй давуу байдал алдсан. Тиймээс аль болох идэвхи гаргаж, үнэлгээ эсвэл торгууль салгах шаардлагатай болсон юм. Тиймээс ч алдах эрхгүй барилдаан байсан. Барилдаан эхлээд 2 минут 40 секунд өнгөрч байхад манай бөхөд эсрэг бөх дэгээ ороосон. Үүн дээр нь манай бөх өөрөө унаж шидэх мэхний оролдлого хийж хойшоо унасан. Эхлээд дэвжээний шүүгч цэвэр ялалтыг эсрэг талд заасан боловч удалгүй барилдаан үргэлжилэхээр болсон юм. Ингээд үндсэн цагт хоёр бөх хэн хэн нь үнэлгээ авч чадаагүй. Улмаар барилдаан нэмэлт цагт үргэлжилж эхэлсэн. Ингээд нэмэлт цаг эхлээд 3 минут гаран хугацаа өнгөрч байхад Болгарын бөхөд хоёр дахь шидог өгснөөр манай бөх шигшээ 8-д барилдах эрхээ авлаа. Манай тамирчны дараагийн өрсөлдөгч нь Италийн бөх байх юм.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ymar suwgaar vzej bloh wee
2017-08-31