Хотын дарга 84-р сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцоно
2017-09-01

 

Өнөөдөр 2017-2018 оны хичээлийн шинэ жилийн эхний өдөр. Энэ өдөр төр засаг болоод нийслэлийн удирдлагууд сургуулиудын хичээлийн шинэ жилийн нээлтийн арга хэмжээнд оролцдог уламжлалтай. Хотын дарга С.Батболд гэхэд өнөөдөр 10.00 цагаас БЗД-ийн 84-р сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэнд оролцоно. Харин Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан 08.00 цагаас БГД-ийн Эрдмийн ундраа цогцолбор сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэнд оролцох юм байна.

 

Мөн Засаг даргын орлогч Д.Энхтөр 08.00 цагаас ЧД-ийн 49-р сургууль, П.Баярхүү 08.00 цагаас СБД-ийн 58-р сургууль, 10 цагаас СБД-ийн 71-р сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэнд оролцоно. Засаг даргын орлогч Ш.Анхмаа 10.00 цагаас БГД-ийн 47-р сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэнд оролцох аж.

Shuud.mn
Сонин хачин
zochin:
ene su batboldiin bagiinxan surguuliin zaxirluudiig yaj xalaad yaj avaad tur uureg guitsetgegch taviad bolovsroliig zavxruulaad bga yum be bolioch ee
2017-09-01