100 настай байшин нурж, 21 хүн амиа алджээ
2017-09-01

Энэтхэгийн нийслэл Мумбай хотноо байрлах нэгэн орон сууцны барилга нурсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Уг үйл явдлын улмаас 21 хүн амиа алдсан бол аврагчид 21 хүнийг аварсан байна.  Өнөөг хүртэл аврах ажиллагаа үргэлжиж буй бөгөөд хэдэн хүн сураггүй алга болоод буй нарийн тогтоогоогүй байгаа гэнэ.

 

Осол орон нутгийн цагаар 3.10 цагт болсон бөгөөд хагас цагийн дараа аврагчид болон түргэн тусламжийнхан ослын газар ирцгээсэн аж. Тус байшин Бенди Базар дүүрэгт байрладаг бөгөөд 100 жилийн өмнө баригджээ.

 

Мумбай хотноо их хэмжээний аадар бороо орж, үер буугаад байна. Энэхүү байгалийн гамшгийн уршгаар таван хүн амиа алдаад буй билээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин