Фото: 73 мянган зургаан настан СУРАГЧ боллоо
2017-09-01

Гэрэл зургуудыг MPA.MN

 

Эрдмийн баярын энэ өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Монгол Улсын ууган сургуулийн нэг ерөнхий боловсролын гуравдугаар дунд сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо.

 

Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 2300 гаруй сургалтын байгууллагад 980 гаруй мянган хүүхэд, залуус суралцана. 73 мянган зургаан настан эрдмийн их өргөөний босгоор алхан орж байна. Эрхэм дүү нар та бүхний зорилго бол дэлхийд өрсөлдөх боловсрол, мэдлэг, чадвартай иргэн болох юм. Үүний төлөө Засгийн газар бүхий л бололцоогоо дайчлан ажиллана. Эцэг эхчүүд, багш та бүхэн ч хариуцлагатай байж, хичээж ажиллах учиртай” гэж Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэллээ.

 

Тэрбээр мөн Монголын төр ирээдүй хойч үе, хүүхэд чанартай, сайн боловсрол олгохын тулд тогтмол хөрөнгө оруулалт хийх ёстой. Өнөөдөр бид төсвийн орлогынхоо таван төгрөг тутмын нэгийг боловсролд зарцуулж байна гэдгийг тэмдэглэлээ.

 

 “Ерөнхий сайдын хувиар хичээлийн шинэ жилийн хоёр дахь нээлтдээ оролцож байна. Өнгөрсөн намар өөрийнхөө анх сурч байсан сургуулийн нээлтэд оролцсон бол энэ жил Монгол Улсын ууган сургууль, гуравдугаар сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцож байна. Энд цугласан зарим хүүхдийн нойр урд шөнө хүрээгүй байх. Миний тавдугаар ангийн охин бас хичээл, сургуульдаа явна гэж догдлоод шөнө нойр муутай хоносон. Хүүхдүүд ингэж л догдолж, хүсч мөрөөдөж, есдүгээр сарын 1-нийг хүлээдэг. Өнөөдөр энэ өдөр тохиож байна. Монголын ирээдүй болсон хүүхэд, дүү нартаа сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Энэ ирээдүйг гэрэл гэгээтэй байлгахын төлөө Монгол Улсын Засгийн газар хичээн ажиллах болно” гэж Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэллээ.  

 

Энэ хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 136, төрийн бус өмчийн 105 сургуулийн бага ангид 139 226 хүүхэд элсэн орж байна. Харин дунд ангид 72 940, ахлах ангид 37 427 суралцана. Ингэснээр нийт 249 593 хүүхэд Ерөнхий боловсролын сургуульд суралцах юм. 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ok
2017-09-01
zochin:
huuhdiin 20-iig ni huuhed burtee olgoj ogvol yasiin
2017-09-01
zochin:
Erdenebataa chamaas mongoliin hoich ireedui aigaad uilaad baina sh dee
2017-09-01