Мун Жэй Ин, Абе нар Пхеньяны асуудлаар утсаар ярилцав
2017-09-01

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мун Жэй Ин өчигдөр Японы Ерөнхий сайд Шинзо Абетэй утсаар ярьсан талаар “www.koreatimes.co.kr” сайт мэдээллээ. Хойд Солонгосын пуужингийн хөтөлбөрөөс болж Солонгосын хойгт таагүй уур амьсгал бий болж буй талаар удирдагчид ярилцсан байна.

 

 

“Удирдагчид 50 орчим ярилцсан болох”-ыг Сөүлийн талаас уламжлав.  Хойд Солонгос саяхан Японы Хоккейдо арлыг чиглэн алсын тусгалтай пуужин харвасан билээ. Тус улс анх удаагаа Японы дээгүүр харваж буй юм.

 

Мун Жэй Ин “Хойд Солонгосын пуужингийн хөтөлбөр улам бүр сайжирч буйд сэтгэл зовниж байна” гэсэн бол Шинзо Абе “Бид хариу арга хэмжээгээ өргөжүүлэх болно” гэсэн байна.

 

Хөх ордны тэргүүн өчигдөр дээрх асуудлаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай утсаар холбогдсон билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин