Москвад есдүгээр сарын 1-ний өдөр халдлага үйлдэх гэж байжээ
2017-09-01

ОХУ-ын нийслэл Москва хотноо хичээлийн шинэ жилийн нээлтийн үеэр халдлага үйлдэх гэж байсан этгээдүүдийг баривчилсан талаар “TASS” агентлаг мэдээллээ.

 

 

Холбооны аюулгүй байдлын алба хүйтэн зэвсгээр зэвсэглэсэн Төв Ази гаралтай хоёр этгээдийг баривчилсан тухайгаа олон нийтэд мэдэгдэж, иргэдийг сонор сэрэмжтэй байхыг уриалсан байна. Тэднийг байцааж буй бөгөөд хичээлийн шинэ жилийн нээлтийн үеэр террорист халдлага үйлдэж, улмаар амиа золиослохоор төлөвлөж байжээ. Баригдаад буй хоёр этгээдийн нэг нь Иракийн хэт даврагч “Халифатын вант улс” бүлэглэлтэй холбоотой байж болзошгүй гэв. Шалгалтаар тэднээс гар хийцийн тэсрэх бөмбөг олдсон бөгөөд нэг нь байцаалтын үеэр “Халдлагын үеэр амиа золиослох гэж байсан” гэж мэдэгджээ.

 

Албаныхан “Нийтийн тээврийн салбарт илүү хамгаалалт хэрэгтэй байна. Террористууд нийтийн тээврийг гол байгаа болгох эрсдэл өндөр байна” гэв.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин