“CNN”: Жүдогийн од Д.Сумъяа монголчуудыг хайлуулан уяраалаа
2017-09-01

Жүдо бөхийн Будапешт-2017 ДАШТ-ий анхаарлын төвд Монголын жудоч Д.Сумъяа ороод байгаа билээ. Дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн агентлагууд түүнийг онцолж нийтлэл, мэдээ бичиж байна. Тэгвэл та бүхэнд дэлхийн хэвлэл мэдээлэл түүний талаар юу гэж байгаа нь сонин байх болов уу гэх үүднээс “CNN” агентлаг албан ёсны веб хуудас дээрээ нийтэлсэн мэдээллийг орчуулан хүргэж байна.

 

 

Жудогийн од Доржсүрэнгийн Сумъяа Монголчуудыг хайлуулан уяраалаа

 

Унгарын нийслэл Будапешт хот. 2017 оны 8 сарын 30. Монголын энэ цаг үеийн баатар цээжээ дэлдэн харайж баяраа тэмдэглэсэн өдөр. Дэлхийн хамгийн шилдэг хоёр жудоч Будапешт хотын “Папп Ласзло Арина” ордонд энгийн барилдаанаас хоёр дахин урт хугацаа буюу найман минутын нэмэлт цагт хожлын үнэлгээний төлөө эцсийн дусал хөлсөө хүртэл шавхан, эцсийн тамираа барсан барилдаан болж өнгөрсөн юм.

 

Хэзээ ч дуусашгүй мэт тулааны төгсгөлд Доржсүрэнгийн Сумъяа цэг тавьж, толгой уургалж, энгэр атгасан барьцнаас жудогийн хэллэгээр “коши-гурума” мэх хийж вазари үнэлгээ авснаар -57 кг-д дэлхийн аварга болсон билээ. Дэлхийн чансааны номер нэг тамирчин Цукаса Ёшидог ялсан нь түүний ялалтыг улам төгөлдөржүүлэх мэт. Жудо бөхийн насанд хүрэгчдийн 2017 оны ДАШТ-ий гурван өдрийн дараах байдлаар Япон улс үүнээс бусад таван медалийг бүгдийг нь хүртээд байсан билээ.

 

Энэхүү барилдааны агшин бүрийг саяхан Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Халтмаагийн Баттулга хэдхэн метрийн хажуугаас сэтгэл догдлон үзэж суусан юм. “Монгол Улсын хувьд гайхалтай өдөр тохиож байна. Бидэнд ахиад ч олон олон сайн жудочид байгаа” хэмээн тулааны урлагаар тамирчны хувиар өөрийн жимээ татаж,удалгүй Монголын Жүдо Бөхийн Холбооны ерөнхийлөгч, харин одоо бол үндэстнийг төлөөлөх ерөнхийлөгч болоод байгаа Х.Баттулга сэтгэлээ барьж ядан хэллээ.

 

“Бид Японы тамирчинг ялж, япон тамирчнаас өөр орны бөх авсан анхны алтан медалийн эзэн боллоо. Миний эх оронд жудо бөх үндэстний хувьд тэргүүний спорт болон хөгжиж байгаа. Гэхдээ жүдо бөх бол дан ганц спорт гэхээсээ нэгэнт хальсан том ойлголт. Энэ бол сахилга бат, төлөвшил, хүндлэл юм. Жүдо бөхөд бид бүгд нэг нэгэндээ хүндлэлтэй харьцдаг. Өнөөдөр бид Монгол Улсын шинэхэн баатраа өлгийдөн авч байна.” гэж тэрбээр нэмж дурьдлаа.

 

Нулимс

 

Д.Сумъяа нь “Рио-2016” оны Олимпийн наадамд Бразил Улсын бөх Рафаэло Силвад ялагдаж мөнгөн медаль хүртэж байсан билээ. Харин энэ удаад шагналын тавцангийн хамгийн өндөр индэр дээр зогсож байлаа. Монгол Улсын далбаа Будапештийн тэнгэрт мандаж, төрийн дуулал эгшиглэх мөчид тэрбээр нулимсаа барьж хүчирсэнгүй.

 

Тэрбээр Хашбаатарын Цагаанбатаар (-66 кг, 2009 он), Мөнхбатын Уранцэцэг (-48 кг, 2013 он), Ганбатын Болдбаатар (-60 кг, 2014 он) нарын гаргасан жимийг тэлж26 насандаа Монголоос тодорсон дөрөв дэх Дэлхийн Аварга болж байна.

 

Ёшида мөнгөн медальтай нутаг буцах болж байгаа бол Францын тамирчин Хелена Рекево болон 2010 оноос хойш эх орондоо жудо бөхөөр анх удаагаа медаль авч ирж байгаа Их Британы тамирчин Нэкода Смит-Дэвис нар хүрэл медальтайгаар нутаг буцахаар болж байна.

 

Харин эрэгтэйчүүдийн 73 кг-д Японы тамирчин, дэлхийн чансааг тэргүүлэгч Сойчи Хашимото өрсөлдөгч болох Азербайжаны бөх Рустам Оружавыг алтан үнэлгээний барилдаанд сэои-нагэ мэхээр ялснаар аварга болсон.

 

“Цэвэр ялагч анчин” хочит Хашимото нь 2015 оноос хойш татамид гарсан 30 гаруй том жижиг барилдаанд одоогийн байдлаар ганц ч ялагдаагүй байна.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
odoo ued chuluut neh sonirhol tatahaa baisan. Udahgui olympoos ch garch magad.
2017-09-02
Зочин:
Энэ их улс төржсөн хар нийгэмд энэ охины амжилт бол Залуучуудад үлгэр дууриалал болох гэрэл гэгээг, эх оронч манлайллын тод жишээ. Тэгэхэд нөгөө улс төрд орсон Харвардууд, залуучууд хаана байна, хэрэлдээд л, уралцаад л, хүчиндээд л сууж байна. Тууштай хөдөлмөр, хөлс, хүчээ гаргасны үр шимээ хүртээд зогсож байгаа Дэлхийн аваргадаа баяр хүргэж байнаа
2017-09-02
Зочин:
Орчуулахдаа жаахан бодож орчуулахад яадаг мал вэ чи! Цээжээ дэлдэн харайж ч гэж байх шиг. Сумъяа хэзээ ч та муу малнууд шиг цээжээ дэлдэн харайж байгаагүй. Энгэр дэх Төрийн АлтанСоёмбо руугаа заасан юм маанаг новшүү
2017-09-02
Зочин:
Delhiin avarga Sumiya mundag baisan shu nulims garsan chi shuu, bas dasgaljuulagch Erdenet Od bagshid bayar hurgie mundag bailaa 2020 onii tokiogiin olimpoos altan medali avaarai gej husie mundag bailaa
2017-09-01
Болдбаатар:
Монголынхоо нэрийг дэлхийд гаргаж, аврага болсон Сумъяадаа баяр хүргэж улам өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе.
2017-09-01
Unen:
Ene bol bas sain l daa.gehdee ter chuluutiin delhiin abarga bolson ohiniig iim olon sonin tv bichihgui l baina da.
2017-09-01
Зочин:
odoo ued chuluut neh sonirhol tatahaa baisan. Udahgui olympoos ch garch magad.
zochin:
Tiimee chuhmaa chuham
2017-09-01
Зочин:
Odoo tsergiin tsol mol ugch tenegtene dee
2017-09-01
zochin:
chi bol mal, uur yu ch gehev,
2017-09-01
zochin:
chi ter yapon ruga mongolos zailsan bai da, adgiin novsh
2017-09-01
zochin:
setgel gej medehguyi, hulduu haanaas irsen orkuud yum bicheed bnaa, delhii dayaraa ene mongol ohinoor baharhaj bhad adgiin nobshnuud muulaad uhehnee , har malnuud, Sumyada bayar hurgie, buh mongolchuudiinha umnuus,
2017-09-01
Зочин:
Юун од, мод вэ. Юм үзээгүй хэрээнүүд, сэтгэл нь хөөрөөд тэнгэрт гаргачисан байх шив. Японд гэхэд Монголын хүн ам шиг дэлхийн аврагууд байж л байна. Тэглээ гээд хурандаа генерал болоод байдаггүй юм!
2017-09-01
zochin:
chi ter yapon ruga mongolos zailsan bai da, adgiin novsh
zochin:
Odoo sport bol mongo, deer ued uls orny ner hund talruugaa huchtei bjee
2017-09-01
Зочин:
Спорт үеэ өнгөрөөсөн гээд байгаа хүн ийм мэдээ рүү орж уншихаа л байчих ок
2017-09-01
Зочин:
Dahiad neg hodolmoriin baatar ded hurandaa
2017-09-01
zochin:
sport ch yah ve dee yue ongorooson ed shuu dee
2017-09-01
zochin:
chi bol mal, uur yu ch gehev,