М.Энхболд: Зөв монгол хүн болохын төлөө хичээн шамдаарай
2017-09-01

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд Төв аймгийн Эрдэнэ сумын ерөнхий боловсролын бүрэн дунд сургууль, “Эрдэнэ” мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн “Эрдмийн баяр” буюу хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо.

 

1924 онд Жанчивлангийн бага сургууль нэртэйгээр үүдээ нээж байсан, 93 жилийн түүхтэй ерөнхий боловсролын бүрэн дунд сургуульд энэ хичээлийн жилд 500 гаруй сурагч суралцаж байгаагийн 50 гаруй нь “А” үсэг заалгахаар анх удаа сургуульд элсэж буй бяцхан сурагчид байв.

 

 

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд тус сургуулийн нийт сурагчид, эрдэмтэн багш, ажилтан ажиллагсдад хичээлийн шинэ жилийн баярын мэнд дэвшүүлээд, сурлага хөдөлмөрийн өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөв.

 

Тэрбээр “Би зориуд сумын сургуулийн нээлтэд оролцохоор та нарыг зорьж ирлээ. Энд хуран цугласан багачуудын дундаас Эрдэнэ сум, Төв аймаг, эх орныхоо ирээдүйг гардан байгуулж, хөгжил дэвшлийн түүчээ нь болох олон шилдэг иргэн төрөн гарна гэдэгт би итгэлтэй байна. Хүүхэд багачууд та нар эрүүл чийрэг, эрдэм боловсролтой, цэвэр ёс суртахуунтай, бүтээлч санаачилгатай, зөв монгол хүн болохын төлөө өөртөө зорилго тавьж, хичээн шамдаарай. Энэ эрхэм зорилго сурагчид, багш нар, эцэг эхчүүд гээд бүх нийтийн хамтын хүчин зүтгэлээр биеллээ олно.

 

Монголын төр засаг та бүхнийхээ суралцах орчин, нөхцөлийг сайжруулах, мэдлэг эзэмших, хөгжин боловсрох, эрүүл саруул байх таатай боломжийг бүрдүүлэхийн төлөө байнга анхаарч, бодлого шийдвэрээ зөв оновчтой гаргахыг эрхэм үүргээ гэж үзсээр ирсэн, цаашид ч энэ чиглэлээр их зүйл хийх болно.

 

 

Түүнчлэн боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хууль эрх зүйн орчныг улам боловсронгуй болгох, бодлого шийдвэрээ үр дүнтэй хэрэгжүүлэх нь төрийн үүрэг гэж үзэж байна.

 

Шинэ хичээлийн жилийн өмнө улсын хэмжээнд 14 цэцэрлэг, 21 сургууль шинээр үүд хаалгаа нээж байна. Эрдэнэ сумын сургууль ч гэсэн хэдхэн хоногийн дараа хичээлийн байрны шинэ өргөтгөлөө хүлээн авах гэж байгаад баяр хүргэе” гэлээ.

 

УИХ-ын дарга М.Энхболд “Багш нарын мэдлэг боловсрол, мэргэжлийн ур чадварыг байнга дээшлүүлэх, давтан сургалтад хамруулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх талаар төр, засаг бодлого гарган хэрэгжүүлж байна. Багш нарын цалинг тодорхой үе шаттайгаар нэмэгдүүлэх нь зөв юм” гэлээ.

 

Тэрбээр 1-р ангид орж буй бяцхан сурагчдын хичээлийн танхимаар зочилж, багш сурагчидтай яриа өрнүүлэв.

 

Дараа нь “Эрдэнэ” МСҮТ-ийн хичээлийн шинэ жилийн баярын нээлтэд оролцлоо. 1955 онд байгуулагдсан, нийт 12.000 гаруй мэргэжилтэн бэлтгэн гаргасны дотроос Монгол Улсын хөдөлмөрийн баатар 20, гавьяат цолтон 8, Улсын аварга 300 гаруй төрөн гарсан бахархам түүхтэй сургууль бол “Эрдэнэ” МСҮТ ажээ. Тус сургууль 6 мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэдэг, 50 гаруй багш ажиллагсадтай, 335 хүүхэд суралцах хичээлийн болон 240 ортой дотуур байр, 8 дадлагын газар бүхий цогцолбор сургалтын байгууллага юм байна.

 

 

Энд хэлсэн үгэндээ УИХ-ын дарга М.Энхболд “Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг төр, засгаас тусгайлан дэмжих бодлого явуулж байна. УИХ энэ онд “Мэргэжлийн боловсролын тухай” хуульд өөрчлөлт оруулсан. Өөрчлөлт нь мэргэжлийн боловсрол олгох үндэсний тогтолцоог оновчтой болгох, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд тулгуурласан мэргэжилтнийг төрөлжүүлэн бэлтгэх, зөвхөн төр дангаараа мэргэжилтэй ажилтан бэлтгэх биш, хувийн хэвшлийн сургалтын байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх, сургалт үйлдвэрлэлийг хослуулан явуулах, суралцагчдын сурах орчныг ая таатай болгох зэрэгт чиглэсэн юм” гэж тэмдэглэв.

 

Тэрбээр “Статистик мэдээллээс харахад МСҮТ-д суралцагчдын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа нь баярлууштай. Улсын хэмжээний 91 МСҮТ-ийг төгсөгчдийн 55-60 хувь нь шууд ажлын байртай болдог, 10 гаруй хувь нь их, дээд сургуульд элсдэг нь ч бас сайхан мэдээ. Энэ сургуулийн оюутан сурагч Та бүхэн сургуулийнхаа алдар гавьяаны түүхэн замналаар байнга бахархаж, хөдөлмөрийн суутнуудынхаа үйлсийг нэр төртэй үргэлжлүүлнэ гэдэгт итгэж байна”  гэлээ.

 

 

“Эрдэнэ” МСҮТ-ийн захирал Ш.Отгонхүү “УИХ-ын дарга Та биечлэн хөөцөлдөж, 2008 онд манай МСҮТ-ийг шинэ дотуур байртай болгож өгсөнд манай үе үеийн төгсөгчид, багш нар талархаж явдаг шүү” гээд суралцагчийнхаа урласан саран дэвсгэртэй хас тамгыг УИХ-ын дарга М.Энхболдод дурсгалаа.

 

Эрдэнэ сумын сургуулиудын хичээлийн шинэ жилийн нээлтэд Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, сумын Засаг дарга Н.Мөнхсайхан нар оролцлоо.

 

Төв аймгийн хэмжээнд энэ хичээлийн жилд 50 цэцэрлэгт 770 хүүхэд хүмүүжиж, 31 сургуульд 15.300 гаруй, 5 МСҮТ-д 1600 гаруй хүүхэд суралцаж байгаа юм байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.       

Shuud.mn
Сонин хачин
Nyra:
I want the world to know a great man that is well known as Dr. Zabaza ,he has the perfect solution to relationship issues and marriage problems. The main reason why I went to Dr. Zabaza was for solution on how i can get my husband back because in recent times I have read some testimonies on the internet which some people has written about Dr. Zabaza and I was so pleased and I decided to seek for assistance from him on his Email ( drzabazaspellhome@gmail.com ) Which he did a perfect job by casting a spell on my husband which made him to come back to me and beg for forgiveness. I will no stop publishing his name on the net because of the good work he is doing. I will drop his contact for the usefulness of those that needs his help. His Email is DRZABAZASPELLHOME@GMAIL.COM You can contact him today and get your problem solved. Call/WhatsApp number: +1 (548) 457-0555 https://drogunzabazaspellherbalhome.wordpress.com
2023-02-18
Зочин:
Hamgiin teneg hun um bn. Odoo niigemshij ajlaa ug. Ard tumen uurt chin dungee tavisan
2017-09-17
Зочин:
Odoo chinii ugiig nohoi hutssan daidai ch toohgui bilee
2017-09-05
huuhdiin parkiin gazar:
Kkkk yaj huuhduudiin umnu garch chadjiinaaa
2017-09-02
Songogch:
Nad shig xun bitgii bolooroi gej xelsen ne deer baijee
2017-09-02
Zagdaa:
Zailaa uuruu zub hun bolj hichee dolison novshchin hotiin hamag gazar zarj bajsan lalar
2017-09-02
Зочин:
МЕНГЕНД НУДЭЭ УХААД ЕГЧИХСЕН ХУН АРГАГУЙ ДЭЭ МЕНГЕ НЬ Л ИХ ШУНАЛААСАА БОЛЖ ЕЕРТ НЬ МЕНГЕ ИХ ГАЙ АВЧИРЛАА ОДОО ЗЕВ ХУН БОЛЖ ТЕЛЕВШ ДЭЭ ЭНКЭЭ
2017-09-02
Баатаржав:
Ер нь хөөцөлдөх гэ үг байх ёстой юу? Юуны араас хөөцөлдөх болж байнаа
2017-09-02
Зочин:
Миний зарим үгийг яагаад алдаатай бичүүлдэг юм бэ
2017-09-02
Баатмр:
Нэгнийгээ бузар гээд хэрэггүй. Энэ хүн хувь Монгол хүн болох гэсэн нь буруу юм уу? Ээж нькХятад байх, эцэг нь Хятад байх ямар хамаа байнаа. Манай дэлхийн эцэг Тэмүүжин аав хамаагүй гэдэг тэнгэрийн захиасыг хууль болгосон. Төвд, Хятад 2- ыг давруулахыг бид өөрснөө хийсэн.. Манай Монголд элэгтэй Америка, Орос, Хятад , Солонгос, Хятад, япон, Европ нэгэн үгүй. Харин тэднийх гэх Монголчууд бид бүгдээрэй
2017-09-02
Баатар:
Яагахд энэ хүн эрлийзээсээ айдаг юм болооо. Хятадад бас сайн хүн байгаа, зөв рятад хүн байгаа. 100 Монгол болх гэж мөрөадөж байвал сайн л даа. Гэхдээ Алтан ургийнхан л джлхийг удирддаг байсан нь ёс юм шүү дээ
2017-09-02
Зочин:
энэ бузарыг намаас зайлуул
2017-09-02
Зочин:
харин тийм
2017-09-01
Иргэн:
Өөрөө зөв хүн байсан бол газрын наймаа, 60 тэрбумын хэрэгт хутгалдах уу? Жүжиг тавьчих юм аа. Больж үз одоо
2017-09-01
Зочин:
Аядуу зөөлөн хүн шүү дээ
2017-09-01
Зочин:
Бүтэхгүй хүнээр төрөө түшүүлчихээд бид яах вэ. Энэ хүн яаж ариухан хүүхдүүдийг хараад юм ярьж чадаж байнаа. Мөнгөөр төрийг авч болдог , эрх мэдлийн төлөө юу хийж болдог, газрын наймааг яаж хийдгийг үлгэрлэчихээд ичих ч үгүй сургааль айлдаад зогсож байгаа нь гутамшиг юм даа
2017-09-01
dd:
hol ochij huts tehuu
2017-09-01
zochin:
Zov hun mongol hun
2017-09-01
Зочин:
zuv yarij bainaa, er ni zuv hun bolohgui bol boldogguig uuriin bieer amsaj baigaa amitan shuu dee gej. deer ni hyatadaaraa baahan tsolluulah yamar oligtoi baiv gej dee. iimees huuhduud mongol ulsad jinhene mongol, zuv humuus bolooroi doo.
2017-09-01
Зочин:
Өөрөө дарга болохдоо хурдан даргаа өгөхдөө маш их унжиж байгаа нь зөв монгол хүн мөн үү
2017-09-01
Odnoo:
Zail chi mongoloos
2017-09-01
Иргэн:
Биеэрээ үлгэрлэж чадахгүй байж амаараа худал бүү чалч!!
2017-09-01
Зочин:
Энхболдоо чи тэр хятадын шаньши мужидаа очиж нээлтэд ороочээ эх орноос минь зайл
2017-09-01
Зочин:
харин тийм
Зочин:
Зөв Монгол хүн болоорой гэдэг нь ямар учиртай үг юм! Угаасаа Монгол хүүхэд юм байгаа биз дээ. Эсвэл хэлж байгаа хүн нь гадаад хүн юм уу!
2017-09-01
Зочин:
өмнөөс ичиж байна
2017-09-01
hahaha:
Ooriigoo l hichee shunalaa tataj sur duugee ESaas buulga ooroo shudraga bai nyalh huuheded ooroos chini sutrah um baga l bolov uu darga darga devshig devshsen hoinoo hamaatan sadnaaraa niij toriig id gesen ug ooriig chini harhaar l chihend sonsogdood bna
2017-09-01
Зочин:
uuriiguu l hichee nowshoo.....
2017-09-01
Зочин:
uuriiguu l hichee nowshoo.....
2017-09-01
darkhad:
chi uuruu zuv ch hun bish mongol ch hun bish zail tcashaaaaaa
2017-09-01
Dolir:
Үгэлснээс үлгэрлэсэн нь дээр гэдэг дээ. Долир минь Монголыг, Монгол төрийг бузарлахаа болиод далд ор
2017-09-01