Улаанбаатарт 16 хэм дулаан байна
2017-09-02

Малчид, иргэдэд зориулсан мэдээ:

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар бороо орж, сэрүүснэ.

 

2017 оны 09 дүгээр сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын нутгийн ихэнх, баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Дорнод, Дарьгангийн тал нутгаар 23-28 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Сэрүүсч 15-17 градус дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин