Д.Отгондалай олимпийн хүрэл медалиа дэлхийнхтэй ихэрлүүллээ
2017-09-02

Германы Хамбург хотноо болж буй боксын ДАШТ-ий хагас шигшээ тулаанууд өнгөрсөн шөнө боллоо. Манайхаас 60 кг-д өрсөлдсөн Олимпын хүрэл медальт, Азийн аварга, Азийн тоглолтын аварга Д.Отгондалай мөнгөн медалийн төлөө Францын тамирчин Софиан Омияадтай тулсан юм.

 

 

Өмнө нь Рио-2016 олимпын наадамд хоёр тамирчин мөнгөн медалийн төлөө тулалдаж, Францын боксчин  ялалт авч байсан билээ. Харин дэлхийн аваргын ренгинд дахин учраа таарахад мөн л Францын тамирчин ялалт байгууллаа. Д.Отгондалай гурван үеийн турш өрсөлдөгчөөсөө илүү тулалдсан. Тэр дундаа эхний хоёр илт илүүрхсэн. Харамсалтай шүүгчид дахиад л эргэлзээтэй шийдвэр гаргалаа.

 

Ингэснээр Д.Отгондалай дэлхийн аваргаас хүрэл медаль хүртэж, ямархуу чансаатай тамирчин болохоо дахин нэг баталлаа. Тэр тив, дэлхий, олимпын бүхий л наадмаас медаль хүртэж чадлаа. Мөн Олимп, дэлхийн хос медальтай Монголын дөрөв дэх боксчин боллоо. Өмнө нь Э.Бадар-Ууган, П.Сэрдамба, У.Мөнх-Эрдэнэ нар олимп, дэлхийн хос медаль хүртэж байсан билээ. Тэгвэл Д.Отгондалай жил дараалан олимп, дэлхийгээс хүрэл медаль хүртэж, агуу тамирчдын эгнээнд нэгдлээ. 

 

Эх сурвалж: mminfo.mn

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Bolood ungursun yamand dugnelt ugduguu bolimor yam . Hurel medal avna gedeg chamlahar yam bish shuugchin shiidver bol etsin shiidver zuv ch bai buruu ch bai
2017-09-03
Зочин:
ӨВДДӨГ ГЭМТДЭГ ХУРД ХҮЧ ЭР ЗОРИГИЙН СПОРТ БОКСЫГ ЗУУРАЛДААД Л НЭГ НЬ УНАХ ТӨДИЙГӨӨР ШИЙДЭГДДЭГ БӨХ СОНИРХДОГ ТОМ ТОЛГОЙ ГҮЗЭЭГЭЭРЭЭХӨӨРХИЙ ЗУУРАЛДАХАД ЖИН МАСС Л ҮҮРЭЭГТЭЙ БОЛХООР УРАЛДДАГ ХӨДӨӨНИЙ ОРКУУД ДААН Ч МЭДЭХГҮЙ Л ДЭЭ.
2017-09-03
Zochin:
Yneheer haramsaltai ter 2 udaa ylagdlaa. Ehnii ylagdaldaa dygnelt hiigeegyi yum bolov uu. Bagsh Emch nar humsgiig ni yagaad amarhan yzraad bgaag tootsohgyi bgaa yum geh met asuudal bh shig bna lee dee
2017-09-02
Зочин:
Ер н бол үнэндээ цаадах н илүү бсан , ийм буруу мэдээлэл өгөх хэрэггүй ээ
2017-09-02
Зочин:
уг нь манай отгондалай францийн нөхрийг бялба нүдсэн.
2017-09-02
Зочин:
Tugstsogt hoyulangaas ni mungutei. 5 dahi tamirchin.
2017-09-02
Бяар хүргэе:
Баяр хүргэе
2017-09-02
Зочин:
Миний дүү сайн байлаа. Боксийн спортын шүүгч нар жудогийн шүүгч нар шиг байж чадахгүй юм байна даа.
2017-09-02
Boldbaatar:
Монголынхоо нэрийг дэлхийд гаргаж байгаа Отгондалайдаа баяр хүргэж улам их амжилтыг хүсэн ерөөе. Чи Монголын бахархал итгэл найдвар шүү
2017-09-02