Будапешт-2017: Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр дагах барилдаан хийнэ
2017-09-02

 

ДАШТ-ий +100кг жинд зодоглож байгаа МУ-ын хөдөлмөрийн баатар, Олимпийн аварга Н.Түвшинбаяр  “А” хэсгийн аваргын төлөө Бразилийн бөх Давид Моуратай барилдлаа. Чац, биеийн хүчээр илүү Бразилийн бөхтэй тэрбээр тун хүнд барилдааны хийсэн юм. Харамсалтай нь тэрбээр үндсэн цагийн төгсгөлд вазари үнэлгээ алдснаар ялагдал хүлээсэн байна.

 

Ийнхүү Н.Түвшинбаяр дагах барилдааныг хийхээр болсон бөгөөд 22:00 эхлэх торгуулийн тойрогт Гүржийн бөх Адам Окруашвилитэй барилдах боллоо. Хэрвээ энэ барилдаанд ялалт байгуувал ДАШТ-ий хүрэл медалийн төлөө өрсөлдөх эрхээ өвөртөлнө. 

 

Г.Баяраа

 

Shuud.mn
Сонин хачин
Баатарсүх:
Ер нь 2 гүржтэй угсраа барилдах байх
2017-09-02
Зочин:
Нөгөө чацтай залуучууд нь Түвшинбаярт савуулаад байх юм ккк
2017-09-02
zochin:
Brazil zaluu manai Tuvshinbayariig agaar deer huuhed shig savaad ippon unelgeegeer tsever yalsan.100kg-d tuvshinbayar bol uneheer yu ch bolohgui yum bna.Uur tomhon bietei aral chatstai zaluuchuudiig beltgeh heregtei.Tuvshinbayar zodgoo tailah tsag ni bolchihjee!!!
2017-09-02
Зочин:
Нөгөө чацтай залуучууд нь Түвшинбаярт савуулаад байх юм ккк