Шалган нэвтрүүлэх товчоодын бэлэн байдлыг шалгав
2017-09-04

Нийслэлийн нутаг дэвсгэрт тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүллээ. Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Баянзүрх, Багахангай, Налайх, Багануур, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн авто замын постуудад холбогдох мэргэжлийн байгууллагуудын хамтарсан хяналт шалгалт хийгдэж байна.

 

 

Нийслэлийн Засаг даргын “Хүн,  мал, амьтаны гоц халдварт өвчин, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” А/594 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр баталсан хуваарийн дагуу дүүргүүдийн хяналт шалгалтын байнгын цэг болон хөдөлгөөнт эргүүлүүдийн үүрэг гүйцэтгэлтэд хяналт тавих, дутагдлыг газар дээр нь аригуулах зорилгоор нийслэлийн Онцгой байдлын газрын гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, ахмад  Г.Энхцолмон, гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн мэргэжилтэн, ахлах дэслэгч Ж.Дамбадаржаа нар 2017 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх, Налайх, Багахангай дүүргүүдэд байрлах авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодын бэлэн байдлыг шалгаж  ажиллав.

 

Ингэхдээ нийслэлийн Засаг Дарга, Дүүргүүдийн Засаг даргын захирамж, тушаал, , постын байрлал тохижилт, жижүүрийн хуваарь, рапортын дэвтэр, албадын үүрэг гүйцэтгэлт, зөрчлийн бүртгэл, албан хэрэг хөтлөлт, ажил үүргийн хуваарь, ажил үүргийн хуваарь, урьдчилан сэргийлэх үйл  ажиллагааны явцтай үзэж танилцлаа.

 

Одоогоор 6 дүүргийн шалган нэвтрүүлэх товчоодод  7671 тээврийн хэрэгсэл, 16419 зорчигчдод хяналт шалгалтыг хийсэн байна. Хяналт шалгалт 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүртэл үргэлжилнэ гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин