Мумбай хотноо барилга нурж, 33 хүн амиа алджээ
2017-09-04

Энэтхэгийн нийслэл Мумбай хотноо байрлах нэгэн орон сууцны барилга нурсан аж. Уг хэрэг өнгөрөгч долоо хоногт болсон юм. Ослын үеэр  21 хүн амиа алдсан бол аврагчид 21 хүнийг аварсан байна.

 

 

Тэгвэл ослоор амиа алдагсдын тоо 33-д хүрсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээлэв.

 

Өнөөг хүртэл аврах ажиллагаа үргэлжиж буй бөгөөд хэдэн хүн сураггүй алга болоод буй нарийн тогтоогоогүй байна.

 

Тус байшин Бенди Базар дүүрэгт байрладаг бөгөөд 100 жилийн өмнө баригджээ. Мумбай хотноо их хэмжээний аадар бороо орж, үер буугаад байна. Энэхүү байгалийн гамшгийн уршгаар таван хүн амиа алдаад буй билээ. 

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин