Марк Зукерберг охиныхоо зургийг дэлгэв
2017-09-04

Нийгмийн сүлжээний “Фэйсбүүк” компанийн үүсгэн байгуулагч Марк Зукерберг өнгөрсөн сарын 28-нд  хоёр дахь охиноо өлгийдөн авсан билээ.

 

 

Тэрбээр энэ тухайгаа өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгдсэн юм. Тэгвэл Марк өчигдөр фэйсбүүктээ охинтойгоо авахуулсан зургаа нийтлээд “Миний гүнж” хэмээн бичжээ.

 

Марк, Присилла Чан нар охиноо наймдугаар сард төрсөн учир “Augustus” гэх нэрийг хайрласан билээ. Энэхүү нэр нь латин хэлээр “Хүндлэл” гэсэн утгатай гэнэ.  Гэхдээ уг нэрийг америкчууд охидуудаас илүү хөвгүүдэд их өгдөг байна.

 

Хос өнгөрсөн 2015 онд Макс гэх охинтой болсон билээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
уншигч:
Хөөрхөн юм аа. Энгийн эгэл мөртлөө мундаг аавын охин болж төржээ. Бахархмаар.
2017-09-04