Их, дээд сургуулиудыг хотоос гаргая
2017-09-04

Нийслэл  ачааллаа хэдийнэ даахаа больсон.  Бүхий л талаар.   Хүн ам өсөх нь   хэрэглээгээ дагаад эдийн засгийн чадавхид сайнаар нөлөөлөх ч эсрэгээрээ  эмнэлэг, сургууль, цэцэрлэг, орон сууцны хангамж гээд иргэдийн амьдралын өдөр тутмын хэрэгцээ шаардлагыг бүрэн  хангах тухайд асуудал үүсдэг.  Улаанбаатар  социализмын үед хийгдсэн хот төлөвлөлтөөр баригдсан.  Тодруулбал, орос ах  нар хотын хөгжлийн.

 

 

Ерөнхий төлөвлөлтөд дээр ажиллахдаа  Монгол Улсын хүн ам  ирэх тавин жилд үсрээд  хоёр сая гаран болон тэр үед  улсынх нь нийслэлд үсрээд 800 мянган хүн аж төрнө гэж тооцоолсон юм гэнэ лээ.  Мөн тэр  үед Улаанбаатарын хүн ам 450 мянга байсан  талаар   хотын музейн тайлбарлагч нэгэнтээ өгүүлж байсансан.   Гэтэл өнөөдөр  хотын үндсэн хүн ам хэд болоод байгаа билээ.  Өнгөрсөн 2016 оны нэгдүгээр сарын нэгний байдлаар Улаанбаатар хотын хүн ам 1,345,500 гэж  статистик мэдээлэлд дурдагджээ.

 

Мэдээж  эл тоон үзүүлэлтийн 30 гаруй хувийг оюутан сурагчид эзэлж буй. Эднийг явуулын хэмээн нэрлэж болох ч зуны хоёр сард л хотын гадна амьдарч бусад цагт үндсэн хүн амын адил  бүхий л үйлчилгээг авдаг. Өглөө, оройдоо нийтийн тээврээр зорчиж, өвдаж хавдвал харьяа газрынхаа өрхийн эмнэлгээр үйлчлүүлэх эрх нь тэдэнд нээлттэй.

 

Заримдаа маниасаа илүү хөнгөлтийг эдэлдэг. Гэвч бүх зүйлд хэмжээ хязгаар гэж бий. Адгуустай зүйрлэвэл нуруугаа авсан морь лугаа адил болоод байгаа. Тиймээс хүн амын нягтаршлыг сааруулах бодлогыг нийслэлийн удирдлагууд хэрэгжүүлэх цаг болжээ. Үүний нэг хэлбэр нь  их, дээд сургуулийг хотоос гаргах явдал.

 

Өнөөдөр Улаанбаатар хотод төрийн болоод хувийн хэвшлийн 96 их, дээд сургууль, коллежид 150 мянга орчим охид, хөвгүүд суралцаж байна гэхээр тэр хэрээ нийслэлийн ачаалал нэмэгдэж таарна. Энэ нь эдийн засгийн хувьд асар өндөр зардал шаардагдах хэдий ч улс орны эрх ашгийн тулд  цаг алдалгүй авах л ёстой арга хэмжээнүүдийн нэг юм. Нөгөөтэйгүүр, манай төрийн өмчит их, дээд сургуулиудын хичээлийн байруудын ашиглалтын хугацаа ерөнхийдөө дуусч буй.

 

Сургуулийн хамт олон ч үйл ажиллагаагаа өргөжүүлж, дэлхийн жишигт хүрье гэж тэмүүлэвч  шинэ барилга байшин барих газар нь олдохгүй болсон. Төр үүнийг нь далимдуулаад их, дээд сургуулиудыг хотоос гаргах саналыг салбарынх нь яамаар дамжуулаад тэдэнд тавих ёстой санагдана. Дэлхийн жишиг ч  ийм.

 

Ойрын жишээ авахад, Бээжин хот төвдөө нэг ч дээд сургуульгүй. Оюутны хотхон хийгээд их, дээд сургуулиуд нь хотынхоо баруун, зүүн жигүүрт байрласан байдгийг хэн хүнгүй мэдэх байх.  Орос ч ялгаагүй.  Энүүхэн Эрхүү хот ч ялгаагүй. Эрхүүгийн ХААИС гэхэд хотын  баруун хойд захад оршдог. Их, дээд сургуулиа дагаад  багш, ажилчдын байр, үйлчилгээний байгууллагууд нь сургуулиа дагаад бий болдог. Тэр хэрээр ажлын байр шинээр бий болно.

 

Учир ийм тул өөрсдийнхөө санал санаачилгаар хотын гадна  хичээлийнхээ байрыг шинээр барьж байгаа болох барихаар төлөвлөж буй их, дээд сургуулиудыг төр бодлогоор дэмжиж өгөх хэрэгтэй болов уу. Манай зарим их сургууль  тухайлбал, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн хамт олон эмнэлэг, сургалтын цогцолбороо Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо буюу бидний сайн мэдэх  Амгаланд байгуулахаар болсон байна.

 

Уг цогцолбор  1500 ортой дотуур байр, хичээлийн байр, багш ажилчдын орон сууц, соёл, спортын төвөөс   бүрдэх юм байна. Сургуулийн хамт олны саналыг Засгийн газар дэмжиж, газрыг олгох асуудлыг нийслэлтэй хамтран шийдсэн нь эдүгээ биелэлээ олж байгаа нь энэ.

 

Хамгийн гол нь Цогцолбор ашиглалтад орсноор эмч, эмнэлгийн ажилтан бэлтгэх сургалтын чанар, орчин сайж­ра­хаас гадна 12 мянга гаруй оюутан, 1000 гаруй багш, ажилчин хотын төвийн А зэрэглэлийн бүсээс шилжиж  тэр хэрээр замын хөдөлгөөний түгжрэл буурах сайн талтай гэдгийг энд онцлох байна.

 

Эцэст нь хэлэхэд, ядах нь ээ,  хотын төвд зай талбай булаал­дан орших  төрийн өмчийн  таван   их сургууль, хувийн хэвш­лийн  СЭЗДС, “Этүгэн”, “Шхихутаг”, Хүмүүнлэгийн ухаа­ны дээд сургуулийг хотоос гар­га­хад л 100 гаруй мянган оюутан их хотын түгжрэл тэр хэ­рээр буурна шүү дээ.  Болж өг­вөл дагуул хотууд руу “үдэх” хэ­рэг­тэй байгаа юм. Ажилгүйдэл га­зар аваад энэ үед нэгэн суурин газ­рын хүн ам 1000 оюутан, 300 га­руй багш ажилчид тэдний ар гэ­рээр бүл нэмэхэд эдийн засаг нь тэр хэрээр өсөн нэмэгдэж л таарна.

 

ЭХ СУРВАЛЖ: MMINFO.MN

Ч.ЧУЛУУНЦЭЦЭГ

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Их, дээд сургуулиудыг Да, Эт хотруу шилжүүлэх хэрэгтэй зөв
2017-09-04
иргэн:
Налайх бол хотын утааны аман дээр байгаа агаарын бохирдол маш ихтэй газар. Харин төв аймгийн төв Зуунмод байршуулах хэрэгтэй.
2017-09-04
зочин:
Одоо шийдэх зайлшгүй асуудлын нэг Хүмүүнлэгийн ухаан нэртэй хөгийн сургуулийг хотоос хамгийн эхэнд гаргах эсвэл нэгтгэх ижил мэргэжлийн давхардсан зарим их дээд сургуулиудыг нэгтгээд хотоос Багануур, Багахангай Налайх гээд газарт нүүлгэх нь зөв
2017-09-04
зочин:
Одоо шийдэх зайлшгүй асуудлын нэг Хүмүүнлэгийн ухаан нэртэй хөгийн сургуулийг хотоос хамгийн эхэнд гаргах эсвэл нэгтгэх ижил мэргэжлийн давхардсан зарим их дээд сургуулиудыг нэгтгээд хотоос Багануур, Багахангай Налайх гээд газарт нүүлгэх нь зөв
2017-09-04
зочин:
Одоо шийдэх зайлшгүй асуудлын нэг Хүмүүнлэгийн ухаан нэртэй хөгийн сургуулийг хотоос хамгийн эхэнд гаргах эсвэл нэгтгэх ижил мэргэжлийн давхардсан зарим их дээд сургуулиудыг нэгтгээд хотоос Багануур, Багахангай Налайх гээд газарт нүүлгэх нь зөв
2017-09-04
Зочин:
ядарсан оюутнууд ч яахав хотыг чиэмээд залуу сайхан нас. Харин төрийн ялзарсан луйварчидыг бүгдийг нь хотоос хөөж гаргах хэрэгтэй . хотын захад компютерийнхээ ард хамраа ухаад олив долив хийгээд хүний карма хараад байж байвал таарна.
2017-09-04
Зочин:
БХИС, ХСИС-ийг Налайх руу. Хоттой ойрхон учраас дайчилгаа явуулахад цаг алдахгүй
2017-09-04
ххххх:
засгийн эрх авангуутаа л бүгд ярьдаг боловч хэрэгждэггүй юмны нэг энэ дээ
2017-09-04
дорж:
залуусын хот Эдэнэтэд аваад ир
2017-09-04
maa:
hurdan yabuulah heregtei shuu tsaasan deer bish hurdan heregjuuleesee
2017-09-04
zochin:
Hodoo oron nutagt baidag ih surguuliudiin salbariig toroos demjih heregtei. Jishee ni Hovd,Zavhan,Darhan ,Erdeneted baidag surguuliudiig toroos demjvel tuhain oron nutgiin humuust ch ashigtai.
2017-09-04
Зочин:
hotod bailgah hereggui aimguudad baidag salbar surguuluudig ni urgujuuleed ughud bolno
2017-09-04
Зочин:
uuniig ajil bolgoh heregtei
2017-09-04
Зочин:
yag zuv asuudal bna. hotiin teevriin achaalal buurna. zah ruu bval hicheel nomondoo anhaarna. oroi udesh baar sav heseed bhgui zugeer l yum bna da
2017-09-04
Зочин:
хотын баруун хэсэг руу гаргавал таарна Эмээлтээс цааш нь
2017-09-04
Зочин:
ЯРЬСААР БАЙТАЛ ДӨЖИРЛӨӨ.
2017-09-04
Зочин:
Энэ олон сургуулиуд чанаргүй сургалт , адилхан мэргэжлээр олон оюутануудыг сургаж байна. Жнь Геологи уул уурхайн сургуулийг өмнөговь , эрдэнэт, багануурт төвлөрүүлэх ХАА.н сургуулиудыг Сэлэнгэ, дарханд төвлөрүүлэхээс ажлаа эхэлвэл ямар вэ??
2017-09-04
уужим:
зөв зүйтэй санал шүү. гэхдээ урд нь ийм санаа гарч л байсан даан ч хэрэгжихгүй юм даа.
2017-09-04
Зочин:
Эрдэнэт, Дархан, Зуунмод, бусад аймгийн төвүүд рүү нүүлгэе.
2017-09-04
Зочин:
МАШ ЗӨВ. Ялангуяа Ургамал хамгааллын хүрээлэн болон ХААИС-ийн агрономийн ангийг Дарханд, Мал аж ахуйн хүрээлэнг Дарханы Хонгорт, Мал эмнэлгийн хүрээлэнг Өвөрхангайд гээд зөндөө боломж байна. Чулуунцэцэг үүнийг үргэлжлүүлэн бичнэ биз дээ. Ажлыг үр дүнг үзэх ч сайхан шүү...
2017-09-04