29 дүгээр сургуульд 17 сурагч шинээр элсчээ
2017-09-04

2017-2018 оны хичээлийн жилд улсын хэмжээнд ерөнхий боловсролын тусгай 6 сургууль үйл ажиллагаа явуулна. Түүний нэг болох 29 дүгээр тусгай сургууль нь 21 аймаг, нийслэлээс сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй хүүхдүүдийг элсүүлэн сургадаг бөгөөд тэдгээрийг дотуур байранд амьдрах орчин нөхцөлөөр ханган, бага, суурь, бүрэн дунд болон мэргэжлийн анхан шатны боловсрол олгож байна. Энэ хичээлийн жилд тус сургуульд нийт 311 сурагч суралцахаас нэгдүгээр ангийн хоёр бүлэгт 17 сурагч шинээр элсчээ.

 

 

116 дугаар  тусгай сургууль нь харааны бэрхшээлтэй хүүхдэд боловсрол олгодог улсын хэмжээний ганц сургууль юм.  Тус сургууль 1964 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд  өнөөг хүртэл 53 дахь жилдээ тасралтгүй  үйл ажиллагаа явуулж байна. Энэ хичээлийн жилд тус сургуульд нийт 311 сурагч суралцахаас нэгдүгээр ангийн хоёр бүлэгт 17 сурагч шинээр элсчээ.  Суралцагчдын 36 хувь нь бүрэн хараагүй, 64 хувь нь сул буюу үлдэгдэл хараатай хүхдүүд суралцаж байна.

 

Тус сургуулийн  хичээлийн жилийн нээлтийн үеэр Австрали улсын Элчин сайдын яамны 25  сая төгрөгийн санхүүжилтээр шинээр байгуулагдсан “Хөдөлгөөн, орон зайн баримжаа олгох” кабинетыг нээх ёслолын арга хэмжээ зохион байгуулагдлаа. Тус кабинет нь харааны бэрхшээлтэй суралцагчдын онцлогт нийцсэн  хөдөлгөөн орон зайн баримжаа, ахуйн баримжаа, ахуйн дадал хэвшил олгох, чадвар эзэмшүүлэхэд зориулалтаар байгуулагдсан юм. Түүнчлэн Австрали Улсын Элчин сайдын яамны санхүүгийн дэмжлэгтэйгээр “Боловсролын цонх нээлттэй мэдээллийн төв” ТББ нь тус сургуулийн хичээлийн 23 ангийн самбар, самбарын гэрэл 160 ширхэг  ширээний гэрлийг хийж сурагч бүр ширээний гэрэл хэрэглэх боломж бүрдүүлсэн байна.

Shuud.mn
Сонин хачин