Ерөнхийлөгч Х.Баттулгыг В.Путины бие төлөөлөгч угтан авчээ
2017-09-04

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнын эдийн засгийн форумд оролцохоор ОХУ-ын Владивосток хотод өнөөдөр хүрэлцэн ирлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины бие төлөөлөгч И.Е.Левитин, Гадаад хэргийн дэд сайд В.В.Моргулов, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов, Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа нарын зэрэг албаны хүмүүс Владивостокийн нисэх онгоцны буудалд угтан авав.

Дорнын эдийн засгийн форум нь ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины санаачилгаар 3 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ удаагийн форумд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нарын зэрэг төр, засгийн тэргүүнүүд оролцож байгаа юм. Форумд БНХАУ, Энэтхэг, Вьетнам, Индонез зэрэг орны албан ёсны төлөөлөгчид, Зүүн хойд Ази, Номхон далайн бүсийн орнууд, АНУ, Канад зэрэг орны бизнесийн 3000 гаруй төлөөлөгч оролцож байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга форумын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нартай уулзана.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг дагалдан Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг нарын зэрэг албаны хүмүүс ажиллаж байна.

Shuud.mn
Сонин хачин
DR. UROLOGIST:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2023-08-14

Зочин:
Ёрөнхийлөгчөө дэмжиж байгаа шүү
2017-09-05
Зочин:
З. Энхболд одоо юу чинь вэ. Монголд хэрэгтэй ядахдаа ганц ажил хийчихсэн бол яаая гэхэв. Самарч нураачихаад ямар нүүрээрээ.
2017-09-05
Зочин:
Тоож байгаа л бол боллоошдээ
2017-09-05
монгол:
бид анхааралтай харж бгаа шүү,ерөнхийлөгчөө,амжилт хүсье
2017-09-04
Дуламжав:
Сонирхож байна тодорхой бичнэ уу
2017-09-04
bat:
erunhiilugchduu amjit hvsye
2017-09-04
munkh nar eeh:
taalaglaa
2017-09-04
Зочин:
Уулзалтанд Амжилт хүсьеэ
2017-09-04
Зочин:
Ерөнхийлөгчийн анхны гадаад арга хэмжээнд нь амжилт хүсье.
2017-09-04
Зочин:
Төрийн тэргүүндээ Амжилт хүсье,Алтан шар зам нь өлзийтэй байж,санасан хэрэг нь сэтгэлчлэн бүтэх болтугай
2017-09-04
Зочин:
Ерөнхийлөгч маань ярьж улсын ажлаа солилцож чадах болвуу. 20 гаран туслахтай болохоор тэд нь зөвлөдөг бхдөө.
2017-09-04