Монголын үндэсний брэндийн анхдугаар зөвлөгөөн болж байна
2017-09-04

 

“Монголын үндэсний брэндийн анхдугаар зөвлөгөөн” өнөөдөр боллоо. Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар улсын үнэлэмж, байр суурь, монгол хүний үнэ цэнийг нэмэгдүүлэх, Монгол Улсыг дэлхийд таниулах, бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчлах, Үндэсний брэнд гэх ойлголтыг түгээн дэлгэрүүлэх, Монголын үндэсний брэндийг хөгжүүлэх, ирэд олон нийттэй хамтран ажиллах эхлэлийг тавих зорилгоор уг зөвлөгөөнийг зохион байгуулж байгаа аж. Зөвлөгөөнд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, БОАЖЯ сайд Д.Оюунхорол, үндэсний үйлдвэрлэгч компаниудын төлөөлөл, холбогдох албаныхан хүрэлцэн ирсэн юм.

 

Зөвлөгөөний үеэр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэлсэн үгэндээ “Үндсний брэнд нь тухайн улсын үндэсний үзэл санааны зүг чиг нь болдог. Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны бодлогод үндэсний брэнд зайлшгүй холбоотой. Мөн Засгийн газрын баталсан “Дэлхийн Монголчууд” төсөл амжилттай хэрэгжүүлэх нь энэ зөвлөгөөнөөс хамааралтай. Өнөөдөр манай улсын эдийн засаг таатай бус байгаа ч бид энэ хямралтай тэмцэх ёстой. Үүний тулд үр дүнг нь тогтоосон тооцоо, судалгаа хэрэгтэй. Хэрэв бид бодлого шийдвэр нь тодорхой судалгаа гаргаж чадвал эрсдлийг боломжоор сольж чадна. Үүнд “Монголын үндэсний брэндийн анхдугаар зөвлөгөөн”-ий үүрэг их гэж найдаж байна”гэв. Зөвлөгөөнөөр “Монголын үндэсний брэндийн одоо ба ирээдүй”, “Брэндийн өрсөлдөөн”, “Үндэсний брэндийн ач холбогдол бас түүнийг хэрэгжүүлэхэд төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа” зэрэг сэдвээр зөвлөлдөх аж.

 

Р.Ренчиндулам

 

Shuud.mn
Сонин хачин
би:
Брэнд гэдгийг миний төрөлх хэлнээ онцлог эдлэхүүн хэмээн буулгамой.
2017-09-04