Эрээн хотын чиглэлд 1.5 сая монгол иргэн зорчжээ
2017-09-04

 

Хууль зүйн мэдлэггүйгээсээ болоод Эрээн хот руу зорчиж байгаа иргэд гэмт хэргийн хохирогч болох тохиолдол их байдаг аж. Тиймээс Эрээн хотод байгаа Монголын консул, Эрээн хотын  Ардын засгийн ордонтой хамтран Хятадын Эрүүгийн, болон Иргэний хуулийн талаар үнэгүй зөвлөгөө өгөх үйлчилгээг наймдугаар сарын 30-наас эхлэн зохион байгуулахаар болжээ. Уг зөвлөгөө нь үнэ төлбөргүй байхын зэрэгцээ ажлын өдрүүдэд 08.30-18.00 цаг хүртэл ажиллаж аж. Ингэснээр Эрээн хотод байхдаа хууль зүйн зөвлөгөө авахыг хүсвэл тухайн төвд очин эх хэлээрээ хууль зүйн зөвлөгөө, мэдээллэл авах боломжтой юм байна. Өнгөрсөн онд гарсан тоон мэдээллээр давхардсан тоогоор Замын-Үүд, Эрээн хотын чиглэлд 1.5 сая монгол иргэн зорчжээ.

 

Р.Ренчиндулам

Shuud.mn
Сонин хачин