Нарантуул захын арын замын нээлт болно
2017-09-05

10.00 цагт:  Туушин зочид буудлын дөрвөн давхарын Сүлд танхимд  статистикийн байгууллагын чадавхыг бэхжүүлэх дэд төслийн үр дүнг танилцуулах, дүгнэх хаалтын арга хэмжээ болно.


11.00 цагт: Нарантуул захын арын замын нээлт болно. 


12.00 цагт: MN-мэдээллийн төвд Баянзүрх дүүргийн ИТХ дахь МАН-ын бүлгээс цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.


12:00 цагт: Live conference center төвд цэргийн алба хаах хугацаандаа эмч нарын буруутай үйлдээс болж зүүн нүд нь хараагүй болсон талаар мэдээлэл хийнэ


12:00-13:00 цагт: Нийслэлийн хамгийн их хүн ам төвлөрсөн БЗД-ийн өрхийн амжиргаа доогуур айл өрхүүд (өөрсдийн гэр оронгүй)-ийн өвөлжилтийн бэлтгэл ажилд дэмжлэг үзүүлэх зорилготойгоор “МСS Asia Pacific Brewery” ХХК-ний зүгээс нийт 10,000 евро буюу 28,5 сая төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлж байгаагаас эхний ээлжинд тус дүүргээс 6 өрхөд иж бүрэн өвлийн ГЭР хандивлах үйл ажиллагаа болно.

Shuud.mn
Сонин хачин