Орост агаарын шоуны үеэр онгоц осолджээ
2017-09-05

ОХУ-ын нийслэл Москвагийн ойролцоох Балашиха хотноо зохион байгуулагдаж байсан агаарын шоуны үеэр ноцтой осол гарсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Шоуны үеэр “An-2” гэх дугаартай онгоц үзүүлбэр үзүүлж байхдаа осолдож, дэлбэрсэн байна. Ослын улмаас хоёр хүн амиа алдсан болохыг албаныхан мэдээллээ. Онгоц үзүүлбэр үзүүлж байхад гэнэт нэг далавчнаас нь утаа гарч удалгүй онгоц газарт унажээ.

 

 

Албаныхан ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж буй бөгөөд уг хэрэгтэй холбогдуулан агаарын шоуг цуцалсан аж.  

 

“An-2” онгоцыг Дэлхийн II дайны үеэр үйлдвэрлэсэн бөгөөд дайны дараагаас тээвэрлэлт болон газар тариалангийн хуурайшилт, тоосжилтыг бууруулахад ашиглах болсон байна.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
httpsru.wikipedia.orgwikiD090D0BD-2 yadahdaa eniig neg hardaggui yum baih daa
2017-09-05
Зочин:
An-2 1947onoos oros polsh hiatadd uildverz bsym odoo hiatad hii z bgaa
2017-09-05
Зочин:
Nuguu manaihany goyo ongots geed magtaad bsan AN-2 sh te...iim l hog shuu dee
2017-09-05
Зочин:
DELGERTSETSEGEE KHUDLAA YUM BICHIKHEE BOLICHIKH , MEDEKHGUY BOL . AN-2 GEDEG CHINI ONGOTSNY ZAGWARYN NER , 2-R DAYNY UED KHIIGEEGUY, DANDAA KHUDLAA ESWEL BUUN ALDAA KHIINE , CHI KHEZEE BOLOWSORNO DOO
2017-09-05