Хүний эрх хамгаалагчдын үндэсний сүлжээ байгуулна
2017-09-05

 

 

НҮБ-д зөвлөх эрхтэй, Азийн 19 оронд гишүүнчлэлтэй, хүний эрх, хөгжлийн төлөөх Азийн Форум /FORUM-ASIA/-аас Хүний эрх хөгжил төв, Глоб Интернэшнл төвтэй хамтран зохион байгуулсан“Хүний эрх хамгаалагчдын сүлжээ, хамгааллын механизм” сэдвээр зөвлөгөөн зохион байгуулсан. Зөвлөгөөнд оролцсон 50 гаруй байгууллагын төлөөлөл Монгол Улсад хүний эрхийг хамгаалагчид руу чиглэсэн шууд болон далд хэлбэрийн сүрдүүлэг, заналхийлэл нэмэгдэж байгааг онцолжээ. Иймд тэднийг хамгаалж, хөгжүүлэхээр хүний эрх хамгаалагчдын  үндэсний сүлжээ байгуулахаар болсон аж.  Үндэсний сүлжээ нь хүний эрхийг хамгаалагчдад тулгамдсан аюул, эрсдэлийг бууруулах, хамгаалах нөлөөлөх, тэдний холбоо, харилцаа, уялдааг хангаж ажиллах юм байна. Түүнчлэн хүний эрхийг хамгаалагчдыг хамгаалах олон улсын хүний эрхийн механизм, стандартууд, эрсдэлд орсон үед үзүүлдэг шуурхай тусламжийн асуудлаар чадавхи бүрдүүлэхэд хувь нэмэр оруулах аж.

 

Р.Дулам                                       

Shuud.mn
Сонин хачин