Крис Фрүүм 2017 оны ДАШТ-д оролцож магадгүй
2017-09-05

 

Мэргэжлийн дугуйн улирал өндөрлөх дөхөж баг тамирчид ДАШТ-ий бэлтгэлдээ гарч эхэллээ. Дугуйн спорт өндөр хөгжсөн орон бүр Дэлхийн цуврал уралдаанд өндөр амжилттай оролцсон дугуйчдаасаа багаа бүрдүүлдэг уламжлалтай. Энэ жилийн хувьд Их Британийн багийн урьдчилсан бүрэлдэхүүн олон сонирхогчдын анхаарлын татаж байна.

 

Өчигдөр Их Британийн дугуйн холбооноос зарласан бүрэлдэхүүнд өнөө цагий Дэлхийн шилдэг дугуйнчин Крис Фрүүт багтсан байлаа. Энэ жил Тур де Франс уралдаанаас 4 дэх аваргын цомоо хүртсэн Британи эрийн хамгийн сүүлд 2013 оны ДАШТ-ий хувийн цуваа уралдаанд амжилттай оролцож хүрэл медаль хүртэж байсан удаатай.

 

Тэгвэл энэ жил онцгой сайн бэлтгэлтэй байгаа тэрбээр ирэх долоо хоногт өндөрлөх Вуэльта Испани уралдааныг ч мөн тэргүүлж байгаа билээ. Урьдчилсан бүрэлдэхүүн Крис Фрүүм, Марк Кавендиш тэргүүтэй 13 дугуйчин дуудагдаад байна. Эдгээрээс 2 нь гэртээ үлдэх бөгөөд 9 тамирчин бөөн гараат уралдаанд, 2 тамирчин нь цуваа гараат уралдаанд ороцлох ажээ.

 

Энэ жилийн ДАШТ 9-р сарын 17-24-ний өдрүүдэд Норвеги улсад болно. 

 

Г.Баяраа

Shuud.mn
Сонин хачин