Малала, Ан Сан Су Читэй утсаар ярьжээ
2017-09-05

Пакистаны Хүний эрхийн төлөө тэмцэгч Малала Юсуфза өчигдөр Мьянмарын Төрийн зөвлөх Ан Сан Су Читэй утсаар ярьсан талаар “CNN” агентлаг мэдээллээ.

 

 

Тэд сүүлийн үед олон улсын анхаарлыг татаад буй Рохингя үндэстнүүдийн талаар ярилцсан байна.

 

Малала “Мьянмар улсад өрнөж буй үйл явдал миний анхаарлыг татаж байна” гэсэн бол Ан Сан Су Чи “Энэхүү үйл явдлын энхтайвны аргаар зохицуулахад анхаарлаа хандуулан ажиллаж байна” гэж мэдэгджээ.

 

Мьянмарын армийнхан тус Рохингя үндэстнүүдийн эсрэг цэргийн ажиллагаа явуулах болсон юм. Учир нь хэсэг Рохингя үндэстнүүд Рахинэ мужийн цагдаагийн хэсгүүд рүү халдаж, олон хүний аминд хүрчээ. Уг үйл явдлын дараагаар Засгийн газар хариуцлага тооцохын тулд цэргийн ажиллагаагаа явуулахыг зөвшөөрчээ.

 

Рахинэ мужид нөхцөл байдал хүнд байгаа учир олон мянган Рохингя үндэстнүүд хөрш Бангладеш руу дүрвэх болжээ. Ганцхан долоо хоногийн дотор 40 мянган хүн Бангладешт ирсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Taarsan taar shuudai
2017-09-05
Зочин:
Mongold ireed dur esgesen ardchilal hamgiin ayultai geed baidag avgai biz dee... Uuruu harin jinhene dur esgej baina daa... Ter olon lam nertei aluurchdiin hiij baigaa uildliig er yarihgui , shalgahgui, harahgui baij...
2017-09-05