1200 хүүхдэд итгэл найдвар бэлэглэлээ
2017-09-05

 

Германы шигшээ багийн хагас хамгаалагч Сами Хедира өнгөрөгч даваа гарагт болсон ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтын буюу Норвеги Германы багуудын тасалбараас 1200 ширхэгийг худалдан авч хандивын үйлсэд зориулсан байна.

 

Тодруулбал уг тасалбаруудаа тэрбээр тоглолтыг тасалбар худалдан авах боломжгүй буюу нийгмийн эмзэг давхаргын болон хорт хавдартай тэмцэж байгаа хүүхдүүдэд зориулан худалдан авчээ. Үүнийгээ тэрбээр өөрийн нэр дээр байдаг Хедира сангийн хүрээнд хэрэгжүүлсэн юм.

 

Ювентус багийн хагас хамгаалагч залуу энэ талаараа “Штутгартад болж байгаа тоглолт гэдгээрээ хамгийн их ач холбогдолтой. Миний хувьд мөнгө төгрөг нь нэг их сонин биш. Хамгийн гол ньтэр хүүхдүүд энэ бүхнээс сэтгэлийн урам зориг авна шүү дээ. Ийм хүүхдүүдийн ихэнхи нь ямар нэгэн тодорхой шалтгаануудын улмаас, тодруулбал санхүүгийн болон ар гэрийн боломжгүйн улмаас тоглолт үзэж чадахгүй хүүхдүүд байдаг” гэсэн юм. Хедира нь Штутгарт хотод төрж өссөн учраас төрөлх хотдоо болсон энэхүү тоглолтыг сонгосон байна.

 

Б.Энх-Амгалан

 

 

Shuud.mn
Сонин хачин